Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах санал оруулсныг УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томиллоо.
Улмаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт 12:00 цагт тамгыг нь хүлээлгэн өглөө.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Засгийн газрын тухай хуулийн дагуу МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан юм.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгөхдөө “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас болоогүй. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой.
Салбарын сайд огцорсноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг анхаараарай. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв.
Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
