Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг батлан үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум,суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна. Мэдээлэл харилцаа, холбооны салбарын дэвшилтэт технологийн хөгжлийн үр шимийг орон даяар түгээж буй энэхүү төслийн гурав дахь шатны үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд оролцлоо. Улмаар Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй онлайнаар холбогдож мэндчиллээ.
Энэхүү “Цахим сум” төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрхэм хүндэт хатагтай, ноёд , зочид төлөөлөгчид өө,
Хүндэт холбоочид, энд хуран цугласан Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол Улсын Засгийн газар мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлээр “Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”, “Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги” , “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр , “Цахим засаг” үндэсний хөтөлбөр , “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг батлан үндсэнд нь амжилттай хэрэгжүүлээд байна.
Үүний үр дүнд манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагаа давамгайлж, зах зээлийн либералчлал, өрсөлдөөнийг дэмжих бодлого тууштай хэрэгжин тус салбарын орлого 2016 оны жилийн эцсийн байдлаар 965 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлжээ. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн бүх салбар, иргэдийн амьдралд 4G-LTE, 3G, IPTV, Санхүүгийн цахим үйлчилгээ-финтек зэрэг дэвшилтэт технологиуд нэвтэрч, өдөр тутмын хэрэгцээ, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болон хөгжсөн байна.
Монгол Улсын Засгийн газраас “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталж, дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх замаар хүний хөгжлийг дэмжих, цахим засаг, харилцаа холбооны үйлчилгээ нийгэм, эдийн засгийн бүх салбар, бүс нутаг, иргэн бүрт хүртээмжтэй байх зорилтуудыг тавьсан.
Монгол Улсын иргэн бүр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг оршин суугаа газар, орон зай, цаг хугацаанаас үл хамааран ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүлээн авч, мэдээлэл холбооны хамгийн найдвартай, түгээмэл үйлчилгээг хүртэх эрхтэй.
Цаашид алслагдсан сум, суурин газрууд, хөдөө орон нутгаас иргэд маань төрийн үйлчилгээг авахаар хот газар ирдэг биш төрийн үйлчилгээ тэдгээр өрх бүрийн үүдэнд тэгш, хүртээмжтэй хүрдэг байх зорилтыг тавин ажиллаж байна.
Энэ зорилтыг биелүүлэх арга хэмжээний нэгэн чухал хэсэг болох “Цахим сум” төслийн хүрээнд 2017 онд нийт 73 сум, суурин газрын иргэддээ утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг шинээр хүргэх төслийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр алслагдсан сум, суурин газарт суугаа 800 мянга гаруй иргэдийнхээ төрийн бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүнд суртал, чирэгдэлгүй болоход чухал ач холбогдолтой юм.
“Цахим сум” төслийн хүрээнд өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээг авч байгаа хөдөө орон нутгийн алслагдсан сумдын иргэд, орон нутгийн удирдлагууд болон энэ үйлчилгээг хүргэх хүндтэй үүргийг амжилттай хэрэгжүүлж байгаа Мэдээлэл харилцаа холбооны газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн удирдлагууд, ажилчид, харилцаа холбооны салбарын хувийн хэвшилд ажиллаж байгаа нийт инженер техникийн ажилтан Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, талархал дэвшүүлье” гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
