
Өнөөдөр БХБЯ, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас Сүхбаатар дүүргийн ес, арав дугаар хороонд баригдах “Түр оршин суух 1008 айлын орон сууц” буюу “Ногоон нуур” орон сууцны барилгын шавыг тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, БХБ-ын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
“Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны барилгын төслийг хэрэгжүүлэхэд Барилга, хот байгуулалтын яамнаас барилга байгууламж, дэд бүтцийн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэн, Хотын захиргаанаас газрын асуудлыг шийдвэрлэж оролцож байгаа бол Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас иргэдтэй уулзалт зохион байгуулж, зөв мэдээллийг өгөх, газар чөлөөлөх, газар чөлөөлсөн айл өрхийг түр орон сууцанд хамруулах ажлыг гардан хийх ажээ.

Нийслэлийн Гэр хороолын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “ Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу “НОГООН НУУР ” орон сууцны барилгын ажил шав тавих ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж байна.
Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд нийслэлд 70 мянган айлын орон сууц баригдах бөгөөд өнгөрсөн хугацаанд 3000 айлын орон сууц ашиглалтанд орсон. Энэ жил дахин 2000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан шугам сүлжээний асуудлуудыг БНХАУ-ын хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр боллоо. 2020 он гэхэд 20 мянган айлын орон сууц ашиглалтанд орно гэсэн тооцоо байна.
Түр оршин сууршин 1000 айл орон сууц төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Өвөрмонголын өртөө засаг орны Бугат хотын захиргаа хэрэгжүүлнэ. Төсөлд төлөвлөлтийн талбайд одоо суурьшиж байгаа 113 нэгж талбарыг эзэмшигч, өмчлөгчид газраараа барьцаалан эхний ээлжийн орон сууцанд орох бүрэн боломжтой юм” хэмээв.
5.3 га газарт “Түр оршин суух 1008 айлын орон сууц” буюу “Ногоон нуур” иж бүрэн төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд эхний ээлжийн 3.8 га газарт 1008 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, авто машины зогсоол, авто болон явган хүний зам, тоглоомын талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр нь БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөсөн байна.








Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Ногоон нуурыг цэцэрлэг болгох хэрэгтэй болохоос барилга барих хэрэггүй. Цэвдэгтэй учир сууринд маш их мөнгө орно. Тэндхийн айлуудыг ХАнгай болон Дэнжийн 1000 талд барих байранд оруулах хэрэгтэй. Хотын дарга өөрөө жаахан бодолтой ажилламаар юм. Дор ажилладаг хүмүүсээ мэдлэг боловсрол сайтай хүмүүсээр бүрдүүлэх нь маш чухал. Энэ удаагийн шийдвэр маш буруу тул цаг алдахгүй өөрчлөх хэрэгтэй. Манай хотод цэцэрлэгийн хэрэгцээ маш их ялангуяа Баянбүрд Ногоон нуур орчимд.