“Сүүг хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах ач холбогдолтой” гэж “Монгол драй милк” ХХК-ий захирал Э.Эрдэнэбилэг хэллээ. Ийм ач холбогдол бүхий үйлдвэр хөдөө орон нутагт ашиглалтад орж байна. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд эрүүл хүнс үйлдвэрлэх эрхэм зорилготойгоор “Монгол хуурай сүү” үйлдвэрийн нээлт өчигдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд боллоо.
Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтаагаас өвлийн улиралд сууний дутагдал, зуны улиралд сүүний илүүдэлтэй, газар нутгийн хувьд мал аж ахуй тархмал байдалтай ба түүхий эд бэлтгэх ложистикийн оновчтой тогтолцоо байхгүй, техник, технологи хуучирч хоцрогдсон, эргэлтийн хөрөнгө муу, зэрэг шалтгаанаас сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Мөн түүнчлэн жил бүр 4000 гаруй тонн малын гаралтай хуурай сүүг импортлон хэрэглэдэг ба шингэн сүүнд шилжүүлэн тооцоолбол ойролцоогоор 35 мянган тонн болж байна.
Иймд Монгол улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улсынхаа олон сая малынхаа ашиг шимийг бүрэн өгөөжөөр нь ашиглахын зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ тогтвортой түүхий эдээр хангах зорилт тавьж ажиллаж байгаа билээ.
“Монгол драй милк” ХХК нь “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй уг аяныг дэмжин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж алслагдсан орон нутагт хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гадаадад экспортлох боломжтой олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний үйлдвэрээ ашиглалтад оруулж байна.
Төсөл нь шингэн сүүний үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцоо илүү хөгжсөн төвийн бүстэй давхцахгүй, томоохон сүүний фермерийн хөгжилд хараахан очоогүй орон нутгийн малын сүүний эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа нөөцүүдийг боловсруулж, хадгалалт болон тээвэрлэлтийн давуу боломжтой, олон улсын жишигт нийцүүлэн, нэмүү өртөгийг дотооддоо шингээсэн үйлдвэрлэлийг үндэсний компани гүйцэтгэж байгаагаараа давуу талтай. Нэг үйлдвэр өдөрт 1500 литр сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлогыг шууд нэмэгдэнэ.
Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 3 үе шаттайгаар 2017-оноос 2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. .2017 онд уг төслөөр 19 аймгийн 60 сумдад өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах юм байна.



Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
