Засгийн газрын хуралдаан 2017.07.04-ний өдөр болж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.Шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнө хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөхөөр боллоо.
Өмнө нь зөвхөн Нийслэл болон төвийн бүсийн айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг байсан бол энэ журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүнхараа/, Ховд аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын–Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагдах боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу 2017-2018 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны орой, шөнийн тарифын хөнгөлөлтийг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтоосон байна.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Засгийн газраас “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталснаар нийслэлээс гадна бүх аймгийн төв, томоохон сум, суурин газрын хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг анх удаа долдугаар сард гаргалаа. Ингэснээр хэрэглэгчид өвлийн бэлтгэлээ базаах, цахилгаанаар халаалтын асуудлаа эртнээс шийдэх бүрэн боломж бүрдэж байгаа юм” гэв.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
