Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Цүёоши Авай болон шинэ арслан Ц.Содномдоржийн гэр бүлийнхэн байлцлаа. Тоёота моторс корпораци дөрөв дэх жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын арслан Ц.Содномдорж танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ. Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. Тоёота моторс корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Арслан Ц.Содномдоржид “Ланд крузер-200” автомашиныг гардууллаа
2017 оны 07-р сарын 13 өдөр, 16 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
