Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өчигдөр АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа 10,000 гаруй монголчуудын төлөөлөл болж яруу найрагч Х.Тэргэл болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг н.Батцэнгэл нар хандив цуглуулах аян өрнүүлж, 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа.

Харин өнөөдөр “Оюу-Толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –аас ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн мөнгө нийлсэн 53 сая төгрөгийн хандивыг гардуулав.

Түүнчлэн энэхүү хандивын аянд хөдөө орон нутгаас иргэд ихээр нэгдэж байна. Тэдний нэг болох Хэнтий аймгийн Чингис хотын “Залуусын давалгаа” сайн дурын бүлгийн 10 гаруй залуус нэгдэн 400 гаруй иргэдийн дунд хандив өрнүүлж, 500,000 гаруй мянган төгрөгийн эд материал, 1,250,000 төгрөгийг хандивлалаа.



Мөн “Багануур Хувьцаат ХХК”-ийн зүгээс 25 сая төгрөгийн үнэ бүхий хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, 11,590,000 мянган төгрөгийн мөнгөн хандивыг, “Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Баярхүү байгууллагынхаа зүгээс 300,000 мянган төгрөгийг, 2 ширхэг ус шүршигчийн хамт гардуулсан бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнууд бас аянд нэгдэж 1 500 000 төгрөгний хандив илгээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.







Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
