Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.
Уг бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ.
АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.
Уг албан бичигт “Таны Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад ирүүлсэн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 01/5731 тоот албан бичгийг Ерөнхийлөгчид биечлэн танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” гэх хэрэгт авилгатай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллагууд хэрхэн хандаж, шийдвэрлэж буйг анхааралтай ажиглах болно гэдгээ Тантай 2017 оны 7 сарын 24-ний өдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдсэн билээ. Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй, улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна.
Тэргүүн комиссар Х.Энхжаргал таны мөн өдөртөө багтаан гарын үсэг зурж Ерөнхийлөгчид ирүүлсэн 01/5731 тоот албан бичгээс үзэхэд Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна. Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна.
“60 тэрбумын” гэх асуудал нь нэг бус нотлох баримттай, бүх нотлох баримт нь олон нийтэд ил тод цацагдсан “шилэн” нөхцөл байдалтай байгаа энэ үед АТГ-ын үйл ажиллагааг иргэд, татвар төлөгчдийн өмнө эргэлзээтэй байдалд оруулж буй зарим хандлага, үйлдэл ажиглагдаж байна. Үүнд:
- АТГ-ын ахлах комиссар Б.Бат-Олзвой нь МАХН-ын 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 2/15 албан бичиг, Ардчилсан Намын 2016 оны 6 сарын 27-ны 1/49 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбогдох албан тушаал наймаалцан сонгуулийн санхүүжилтийн хөрөнгө мөнгө босгох, төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан хэргийг үйлдсэн байж болзошгүйг шалгуулах гомдлыг хариуцан шалгаж байх явцдаа тус гомдлуудын хавсралт болох ХОЁР минутын аудио бичлэгийг 2016 оны 7 сарын 6-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжлүүлэхээр хандсан байна. Ахлах комиссар Б.Бат-Олзвойн хүсэлтээр хийгдсэн уг шинжилгээний хариуг ШШҮХ 2016 оны 7 сарын 18-ны өдөр 4374 тоот дүгнэлтээр гаргажээ. Гэтэл, энэхүү нотлох баримтын шинжилгээний дүн гарч ирэхээс нэг хоногийн өмнө буюу 2016 оны 7 сарын 17-ны өдөр 149/201 тоот бичгээр ахлах комиссар Б.Бат-Олзвой Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлт хүргүүлж дээрх хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа хүргүүлсэн байна. Нотлох баримтын талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ийн хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ гаргасан нь болон, АТГ-ын комиссар МАХН, АН-ын өргөдөлд дурдагдсан нэр бүхий хүмүүсээс М.Энхболдыг огт байцаагаагүй байдал нь “60 тэрбум”-ын асуудалд АТГ мэргэжлийн бус, хуульд үл нийцэх хандлагаар хандаад байна уу гэсэн эргэлзээг бий болгохоор байна.
- Дээрхээс нэг жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 5-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нар дээрхтэй ижил асуудлаар ЕРЭН минутын аудио бичлэг, Ехcеl болон Power Point файлуудыг хавсарган шалгуулахаар танайд хүргүүлсэн байна. Энд нэг зүйлийг цохон дурдахад Х.Баттулга нарын хүлээлгэж өгсөн баримтууд нь өмнөх жилийн МАХН, АН-аас ирүүлсэн хавсралт ХОЁР минутын аудио бичлэгээс даруй 88 минутаар илүү хэмжээтэй бөгөөд өмнө нь хуулийн байгууллагад огт хүлээлгэж өгч байгаагүй 160 хуудас Power Point презентаци, төрийн ямар байгууллагын ямар албан тушаалын хэдэн хүнээс авилга авахыг нэгбүрчлэн зааж тарифыг нь шивж оруулсан Excel файлыг АТГ-д цоо шинээр хүлээлгэн өгсөн байдаг. Ийм цоо шинэ баримтуудаас үүсч буй шинэ нөхцөл байдлыг АТГ одоо болтол шинэ нөхцөл байдал гэж үнэлээгүй, ЕРЭН минутын аудио бичлэгийг шинжлүүлж, түүний доторх агуулгын талаар шалгалт эхлүүлээгүй байгаа нь Таны Ерөнхийлөгчид бичсэн 01/5731 тоот албан бичгээс харагдаж байна.
- М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хуйвалдааны бичлэгийг олон нийтэд илчилсэн иргэн Г.Доржзодовыг одоо болтол гэрчээр татаж мэдээлэл авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэрчийг гэрч бус байлгах, цаашилбал дарамтлан мөрдөж мөшгих, их хэмжээний мөнгөөр худалдан авах гэж оролдох, амь насанд нь заналхийлэх, өөр хэрэгт холбогдуулан цагдах, орон байрыг нь бүслэх, түүний гэрчилсэн нотлох баримтыг үнэлэхгүй байх, шинжлэхгүй орхих, нотлох баримтад дурдагдаж буй ноцтой асуудлуудаар шалгалт эхлэхгүй байх зэрэг нь буруутай этгээдүүдэд мэлзэх, үнэнийг гуйвуулах, зохион байгуулалттай гэмт хэрэг нэмж үйлдэх цаг хугацаа олгож, шударга ёсыг алдагдуулах аюултай гэдгийг Та сайн мэдэж байгаа. Үнэнийг тогтоохын төлөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй АТГ нь бүтэн жилийн турш гол гэрчид тохиолдож буй удаа дараагийн ноцтой аюул заналхийллийн явцад байнга идэвхгүй байж ирсэн байх ба, ийм эс үйлдлээрээ гэрчийг аюултай байдалд удаан байлгаж, нотлох баримтыг үнэгүйдүүлж буйг Та онцгой анхаарч засч залруулна уу.
Х.Энхжаргал Та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж “60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна. Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд” гэсэн байна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
