Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасны дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ.
Тус замын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд энэ сарын 26-ны өдөр албан ёсоор нээлээ. Энэхүү автозам 7метрийн өргөнтэй, 5см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм.
Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж байгаа энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхээс гадна гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн арга хэмжээний үеэр “Азийн авто замын сүлжээний АН-32 буюу Мянганы замын хэвтээ чиглэлийн нэг хэсэг болох энэхүү авто зам ашиглалтад орсноор Завханчууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж цаашлаад орон нутагт үр өгөөжөө өгөх ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Энэхүү замын үргэлжлэл хэсэг болох Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дээрх хөнгөлөлттэй зээлийн авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Тус зам ашиглалтад орсноор 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.

Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр дотоодын 4 компани ажиллаж байна.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
