Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ.
Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм.
Одоо энэ санаа, зүтгэлийг удирдан зохион байгуулах зөв менежмент, чиглүүлэх арга зам хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцоллоо.
Уулзалтад хүрэлцэн ирсэн “Шавь” цогцолбор сургуулийн 2Е ангийн сурагч А.Анудард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан хандаж, анги хамт олондоо өөрийнх нь талархлыг дамжуулахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймрийн аюул тулгарахад сайн дураараа эвлэлдэн нэгдэж түймэр унтраах үйл ажиллагаанд оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүлж байгааг ОБЕГ-аар дамжуулан хүн нэг бүрт хүргүүлэх юм. Өнөөдөр төлөөлөл болон зөвлөлдөх уулзалтад ирсэн иргэдэд уг талархлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.
Энэ наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын дансанд нийт 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн байна.
Үүний дотор “Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл”-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудад гадаадын 12 улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг гардуулан өгсөн байна.
Гэвч түймрийн аюул хараахан намжаагүй байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ОБЕГ, холбогдох байгуулагуудаас нэмэлт хүн, хүч илгээж байгаа юм байна.
Ой хээрийн түймрийн аюул ийнхүү буурахгүй байгаад хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ч ихээхэн нөлөөлж байгаа юм.
Нийт гарсан гал түймрийн 70 гаруй хувь нь хүний үйлдэл, анхаарал, болгоомжгүйгээс үүдэн үүссэнийг мэргэжлийн байгууллагууд тухай үед нь тогтоосон билээ.
Уулзалтад гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм.
Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
