8 дугаар сарын 25-нд болох энэ жилийн “Монголын залуучуудын өдөр” тэмдэглэлт үйл ажиллагааг “Залуучууд=Эерэг өөрчлөлтийн хүч” уриан дор Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна.
Тухайлбал 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Эерэг Улаанбаатар 2017″ олон улсын залуучуудын фестиваль, “Бид зорилготой залуус” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1,000 морьтны фестиваль зэрэг арга хэмжээнүүд болно.
“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.
Тус аяны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “I volunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм.
Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм байна.

Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
