АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женифер Зимдал Галтын санаачлагаар зохион байгуулсан Монгол дахь Америкийн худалдааны танхимын наймдугаар сарын уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат оролцлоо. Тэрээр хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, Зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж хэрэгжүүлж байгаад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ОУВС-ын нөхцөл, болзлыг биелүүлснээр тогтвортой хөгжлийн бодлого, зорилт нь хангагдах учиртай. Хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрхзүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол, санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх, ийм зүйл гаргахгүйн тулд талууд хамтран ажиллах шаардлагатай гэдэг нь судалгааны дүн, мэдээллээс харагддаг гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын төр, засаг нь тогтворгүй, хууль, дүрэм, журмаа байнга өөрчилдөг нь эргэлзээ төрүүлдэг бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд сурталтай, дарамт, шахалт үзүүлдэг талаар хөрөнгө оруулагчид хөндлөө. Мөн татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар тодруулав.
“Өнгөрсөн онд хасах хувьтай байсан эдийн засаг 5.3 хувиар өсч, он гарснаас хойш төсвийн орлого тогтмол давж биелж байгаа нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, ОУВС, бусад байгууллага, улс оронтой хамтарч ажиллаж байгаагийн үр дүн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, аж ахуйн нэгжүүд ч ашигтай ажиллаж эхэллээ. Цаашид хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхын төлөө хамтран ажиллана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат хэллээ.
Өнгөрсөн онд Дэлхийн банк групп гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад төрийн байгууллагууд гомдлыг шийдвэрлэх, шийдвэрээ хэрэгжүүлэхдээ “Маш тааруу” үнэлгээ авсан байна. Гомдолтой холбогдон 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогджээ.

Иймээс Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, таатай болгох үүднээс “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл боловсруулсан. Мөн хуулиудын зөрчил, давхардал, хийдлийг арилгах зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат ойрын өдрүүдэд Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санаа, бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын төр, засаг нь тогтворгүй, хууль, дүрэм, журмаа байнга өөрчилдөг нь эргэлзээ төрүүлдэг бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд сурталтай, дарамт, шахалт үзүүлдэг талаар хөрөнгө оруулагчид хөндлөө. Мөн татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар тодруулав.
Өнгөрсөн онд Дэлхийн банк групп гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад төрийн байгууллагууд гомдлыг шийдвэрлэх, шийдвэрээ хэрэгжүүлэхдээ “Маш тааруу” үнэлгээ авсан байна. Гомдолтой холбогдон 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогджээ.
Иймээс Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, таатай болгох үүднээс “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл боловсруулсан. Мөн хуулиудын зөрчил, давхардал, хийдлийг арилгах зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат ойрын өдрүүдэд Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санаа, бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
