Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хууль сахиулах их сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр /2017.09.04/ оролцлоо.
Хичээлийн шинэ жилийн ёслолын ажиллагааг нээж, С.Бямбацогт сайд хэлсэн үгэндээ “Хууль зүйн шинжлэх ухаан, эрдэм судалгааны энэ их ажлын нэгэн том талбар, эрдмийн их хүрээлэн нь манай Хууль сахиулахын их сургууль юм. Энэ сургуулийн элсэгчид, энэ сургуулийн төгсөгчид Монгол улсад хууль заавал хэрэгждэг, хүн бүрд эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг байхад тэргүүлэх үүрэгтэй гэдгээ мартаж болохгүй. Та бүхэн хүний эрхийг хүндэтгэн хамгаалах үйлсийн манлайлагчид, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг хамгаалагчид байх ёстой. Чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх монгол төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд Хууль сахиулахын их сургууль онцгой үүрэгтэй гэдгийг энэ сургуулиар овоглосон, хаягласан хэн бүхэн хэзээ ямагт санаж явбал зохино” гэсэн юм.
Хууль сахиулахын их сургууль 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын 11 хөтөлбөрт 499, магистрантурын сургалтад 166 иргэн, алба хаагчийг элсүүлэн суралцуулахад бэлэн болсон байна.
Түүнчлэн Хууль сахиулахын удирдлагын академид “Хууль сахиулах захиргааны удирдлага” хөтөлбөрөөр гарагийн анги нээсэн нь алба хаагчдад ажиллахын зэрэгцээ суралцах, боловсролын зэргээ ахиулах, практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
