Монголд төрийн хямрал нүүрлэжээ. Эрх мэдэлд амташсан улстөрчид тун удахгүй хуваах шинэхэн “бялуу” руу ухаан жолоогүй довтлохоор зэхэж байна. МАН-ын гишүүдээс олонхоо бүрдүүлсэн парламент Засгийн газраа унагаасны цаана хэмжээлшгүй их ашиг сонирхол нуугдаж байгаа. Энэ бол нууц биш.
Ж.Эрдэнэбатын толгойлсон мэргэжлийн Засгийн газрыг байгуулах үед бялуунаас долоож амжаагүй нөхөд гомдохын ихээр гомдож үлдсэн. Тиймээс засгийг унагахаас өөрөөр реваншаа тайлах арга байсангүй. Үүнийг эрхэм дээдэс байтугай байрныхаа гадаа нарлан суугаа өвгөд хөгшид ч мэднэ. Засаг унагаасан эрхмүүд шинэ Засгийн газарт бараг бүгдээрээ багтчих горьдлоготой яваа. “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэдэг шүү дээ. Гэхдээ их санасан газар есөн шөнө хоосон хононо гэж ч бас бий.
Одоогийн байдлаар Ерөнхий сайд болох жагсаалтыг У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нар өнгөлж буй. У.Хүрэлсүхийн хувьд засагтайгаа хамт уначихаад шинэ засгийг толгойлно гэдэг боломжгүй. Магадгүй,намынхаа дарга болвол засаг толгойлох том шанс бий. Ц.Нямдоржийг хөгширсөн гээд голж байгаа дуулдана. Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд гэхээсээ илүү Сангийн сайдад тохиромжтой гэлцэнэ.
Хуучин засагтайгаа огцорсон С.Бямбацогт шинэ засаг руу орж ирвэл үүдээр гарсан хүн тооноор орж ирлээ гэдэг болох биз. Д.Хаянхярваагийн хувьд “Хонгорыг хордуулсан” гэдэг шуугианаас арайхийж гарснаас өөр муу хэлэгдэх юм багатай байх. Ерөнхий сайд болгоно гээд зүтгүүлчихвэл болохыг үгүйсгэхгүй.
Төрийн ордноор зөрж нисэлдэх “бор шувуунууд” засгийг унагахад багагүй хувь нэмэр оруулсан Т.Аюурсайханыг зүгээр орхиж болохгүй гэлцэнэ. Гэвч тэр амттайхан бялуунаас хүртэх хувьгүй нэгэн бололтой. Учир нь түүний нэр бүдэгхэн ч атугай үл сонсогдоно.
Нам дотроо дэмжлэг муутай гэдэг юм билээ. Шинэ сайд нар хэн бол гэдэг таавар олныг гайхшруулж байна. Батлан хамгаалахын салбарыг Ж.Энхбаяр удирдана гэлцэнэ. Тэрээр угаасаа генералын хүү бөгөөд энэ салбарыг арван хуруу шигээ мэддэг юм гэнэ билээ. Өвөрхангайн фракцаас С.Чинзориг Нийгмийн хамгааллын сайдад яв цав тохирох аж.
Харин Өвөрхангай угшилтай Д.Сумьяабазар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар Шадар сайд руу зүтгэж байгаа бөгөөд хоорондоо ширүүн өрсөлдөх янзтай. Сайдын суудал мөрөөдөж яваа эрхмүүдийн жагсаалт санаандгүй хүмүүсээр дүүрчээ. “Их засаг”-аар овоглодог Н.Учрал хэмээх залуу шинэ засгийн боловсрол,соёл,,шинжлэх ухааны салбарыг тэргүүлнэ гэх бор шувуу чангахан жиргэж байна.
Багш нарын цалингаа нэмүүлэх жагсаалын арыг дааж байгаа хүн тус салбарыг аль эрт хөдөлгөөд эхэлсэн бололтой. Хэрэв сайд болчихвол багш нарын сарын цалинг 1.6 сая болгож чадах уу гэж Н.Учралаас асуумаар. Тэр их мөнгийг хувиасаа гаргахгүй юм бол одоохондоо Монголын санхүүгийн “халаас” тун ч нимгэн байгаа.
Санаандгүй сайд болох хүмүүсийн жагсаалтад Х.Нямбаатар гэх сүйхээтэй эрийн нэр дуулдана. Хуульзүйн сайд болно гэнэ. Ахмад хүмүүст дургүй тэрээр УИХ дахь ахмадуудтай хэсэгтээ л үзэлцэж, олны дургүйг хүргэж байсныг хүмүүс мартаагүй байна. Өнөөгийн ахмадууд улс орны ачааг нуруундаа үүрч өдий хүргэснийг Х.Нямбаатар хүлээн зөвшөөрдөггүй гэвэл тэгтлээ ташаа мэдээлэл болохгүй байх. Үүрд мөнх залуугаараа байх байгалийн өгөгдөлтэй хүн хуульчдыг толгойлох уу гэдгийг харах л үлдэв.
Жагсаалт цааш үргэлжилж буй. Хүнс хөдөө аж ахуйн салбарыг Х.Болорчулуун удирдах бол эрүүл мэндийн салбарыг Д.Сарангэрэл хариуцах гэнэ. Сэтгүүлч мэргэжилтэй хүнд эрүүл мэндийг өгнө гэхээр МАН бэлтгэгдсэн боловсон хүчингүй зүдэрч байгаа нь илт. Нохойнд хөшөө босгодог Б.Батзориг барилгын салбарт тохирч байгаа гэхээр айл болгонд хөшөө барьж өгнө гэсэн амлалтаа биелүүлэх үүд хаалгаа нээж байна уу гэлтэй. МАН дахь бүлэглэлүүд зав чөлөөгүй цуглаж,уулзалдаж хэнийг Ерөнхий сайдад зүтгүүлэх, хэнийг сайдаар томилуулахаа ярьж байна. Хотоос гарч “хор найруулах” моодноос гарч хилийн чанадад уулзалддаг болсон гэх “бор шувуу” нисээд эхэлчихэж. Монголын улстөр улам сонирхолтой хөгжилтэй болох өнгө аяс харагдаж байна бус уу.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага

ЭМЯ САЙДАД ЦОЛМОН БОЛВОЛ ЭМ САЛБАРТ БОЛОХ БАЙХ ДАА
чагнуур барьж үзээгүй Сарангэрэл эрүүл мэндийг барахуу
Хуучин ЭМЯ-ны дэд сайд асан, Ж. Цолмон гэж мэргэжлийн хүн Эрүүл мэндийн сайд болох байлгүй дээ. Ямар ч засаглал тогтсон мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа хийхийг сануулаад байнаа гэж ойлгоод байгаа ш дээ.
Одни чёрты.Сколько можно терпеть
хэн нь ч гарсан идэж ууна. Тэр бол тодорхой. Ард түмнийг хэр удаан мөлхүүлэх бол. Үнэндээ туйлдаж бнаа. Хэн гарч ирээд сайн болгох бол гэсээр цөхөрлөө шдээ
МАН томоохон шинэчлэл өөрчлөлтийн салхийг маш амжилттай эхлүүлж чадсан. Одоо 60 тэрбумийн нөхдүүдээс намаа нэг мөр цэвэрлэжм намаа улсаа гэсэн сэтгэлтэй нэгэнээ ЕС болон намын дарга болгох хэрэгтэй
ulsiin tosow deer suusan mungunii buleglel yadarsan irgediinhee tatwariin mongoor uls tor hj barun solgoigui tsatsaj bgaag mongoliin buh hun medej bgaaa…