“Далайн чанадад илгээх хөлөг онгоцны ахмадаар туршлагатай, чадамжтай хүнийг томилохын оронд зүгээр л олны саналыг илүү хураасан хэн нэгнийг сонговол яах вэ? Хар шуургатай тулгарах цагт тэр юу хийж чадах вэ?” гэж эртний ухаантан Сократ улсын удирдагчийг хэрхэн сонгох тухай ярианы үеэр ёжлон асууж байжээ.
2500-аад жилийн өмнөх энэ ёжтой жишээ 21-р зууны Монголд биеллээ олсоор. Уул нь манайд аль ч сонгуулийн дараа ямарч байсан нэг тийшээ явна гэж төлөвлөгөө гаргаж бодлого боловсруулж, яадагч байсан хөлөг онгоцоо бүтээгээд авдаг. Ахмадыг сонгох болохоор л асуудал үүсэж онгоцон дээр бараагаа ахиухан ачиж наймаа хийх санаатай худалдаачдын итгэмжит нярвыг л ашиг сонирхлын зөрчлийг нь үл тоон байж лоббигоор тавьчихдаг. Эздийнхээ эд агуурсыг харж хандахдаа сайн боловч зүүн баруун зүгээ ч сайн мэдэхгүй “нярав” хүн онгоцны ахмад болж одоод төөрч будилан бусдын эрхшээлд залуураа өгнө. Өгөхөөр барахгүй онгоцоо живүүлэх нь бий.
Иймэрхүү зарчмаар хийгдсэн томилгоо Засгийн газар, салбарын яамдаас эхлээд дээрээс доош Монгол төрийн бүтцийг бүрдүүлж байгаа цагт бидэнд сайхан бодлого, гоё зорилго байлаа ч нэмэр алгаа. Холын зорилгогүй наймаачин сэтгэхүйтэй хүнийг салбарын сайдаар томилбол хүний өөрийн арилжааны түмэн сонирхлын дунд орооцолдон бодлого боловсруулах тэнхэлгүй, боловсруулсан бодлого байвч хэрэгжүүлэх чадамжгүй болдог юм байна.Үр дүнд нь хөгжлийн хөлөг онгоц маань очих газраа очиж чадалгүй эрэг хавиараа хий эргэлдсээр.
Тийм болохоор л зөв хүнийг зөв тушаалд томилох нь бодлого хөтөлбөр боловсруулахаас багагүй ач холбогдолтой гээд байгаа юм.
Салбар бүрд л сайхан зорилтууд байсаан байсан. Гэвч их хурлын сонгууль, иргэдийн хурлын сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн булхай, нууц бичлэг, АТГ, прокурор, тагнуулч мөн биш гэж маргасаар. Энэ эх адаггүй маргаан дунд үсрээд орчихсон сайд нар юун салбарын хөгжлийн алсын хараагаа барьж, зорилтоо биелүүлэхтэй манатай. Ёстой л нөгөө Өндөр Жанрайсэгт мөргөх зорилгоо мартаад хогон дунд нохойтой зодолдож хоцорсон Данзангийн жишээ шиг… Юу гэвэл Доноровын Намдаг гуайн зохиолын Данзан хэмээх дүрээр жишээ аван байж нийтлэлч Болушка шинээр Засгийн газарбүрэлдэхээс өмнө монголчууддаа хандаж “бодлого захиалсан”байсан (http://www.trends.mn/n/7081). Болушкагийн захиалгыг дэмжихийн зэрэгцээ нэмээд САЙДЫГ ЗАХИАЛЪЯ.
Бодлогоо гаргасан ч түүнийг дагах, дагуулах чадваргүй хүмүүс салбарын сайдаар томилогдсоноос болж хөлөг онгоцоо живүүлэхээ болъё. МАН та улстөрийн туршлагатай хүчин, төлөвшсөн инстүүц нь үнэн л юм бол салбараа аваад явчих тэнхээтэй, сонирхлын зөрчилгүй, алсын хараатай, наймаа зохицуулагч биш бодлого хэрэгжүүлэгч, боловсролтой, туршлагатай, ёс суртахуунтай, хөгжлийн төлөө өнөө маргаашийн шалдар булдар улстөрийг орхиж бусдыгааманлайлж чаддаг хүмүүсийг сайдаар томилж, мэргэжлийн засгийн газраа “жинхэнээсээ” байгуулж аль.Эс тэгвэл Намдаг гуайн зохиолд гардаг шиг хэдийгээр хүрээ орж Өндөр Жанрайсэгт мөргөж, Их хүрээний алтан ганжрыг үзэх маш тодорхой зорилготой явсан ч зам зуур таарах хогийн цэгийг гайхан алмайрч байгаад сүрэг нохойтой уралцаж хамаг зорилгоо умартан уймарсан хөөрхий Данзангийн араас ахиад л орчих бий вий.
Тэгэхээр бид ийм чадамжтай САЙДЫГ ЗАХИАЛЪЯ:
- Салбартаа ажиллаж байсан туршлагатай, манлайлах чадвартай.
- Салбарын асуудлыг том зургаар хардаг, тодорхой төлөвлөсөн бодлоготой.
- Шинэчлэл шаардлагатай газар зоригтой шинэчлэвч шаардлага үгүй газар самарч өөрчилдөггүй, төрийн ноён нуруутай.
- Популист улстөрчдөөс ирэх дарамтыг үл тоож мэргэжлийн инстүүцийнхээ бодлогыг тууштай хамгаалж чаддаг.
- Бодсоноо хэрэгжүүлэх улстөрийн зоригтой, олон нийтийг уриалан дуудаж манлайлах чадвартай.
- Өнөөгийн даяаршсан нийгэмтэй хөл нийлүүлж, мэргэжлийн яриа хэлцлүүдийг Англи хэл дээр хийх чадвартай.
- Улсын бүхэл бүтэн салбарыг толгойлох хүний хувьд хувийн томоохон бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, тендер, ханган нийлүүлэлтэд сонирхолгүй.
Ийм л сайд нарыг захиалъя.
Үндэсний хөгжлийн үндэс бол “Монгол ХҮН” гэдгийг ухамсарлаж хүнээхөгжүүлэхийнтулд боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн бүх тогтолцоог ашиглахад бэлэн, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах, багш нарын цалинг нэмэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдэж чадах зоригтой, итгэл үнэмшилтэй Боловсролын сайдыг захиалъя.
Төсөв, санхүүгийн салбарын шинэчлэлийг хийж зөв голдрилд нь оруулах чин эрмэлзэлтэй, улсын санг зарцуулахдаа улстөрчдийн нөлөөнд авталгүй мэргэжлийн байр сууриа хадгалж, бусдын явцуу сонирхолд “үгүй” гэж хэлж чаддаг, олон улсад нэр хүндтэй, хувийн бизнесгүй төрийн “яхир” түшээ – Сангийн сайдыг захиалъя.
Үндэсний ногоон хөгжлийн бодлогыг гоё нэршил төдий биш бодит ажил болгож, түүндээ олон нийтийг манлайлан дагуулдаг, олон улс, төр, хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоог бүрдүүлж хөрөнгө босгох чадамжтай, хотын хог, утаа, хөрсний бохирдлыг бууруулах тодорхой төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлэх зоригтой Байгаль орчны сайдыг захиалъя.
Ядуус нь үйлчилгээ муутай улсын эмнэлэгт, дунд давхарга нь хувийн эмнэлэгт, баячууд нь гадаадад гэсэн ялгавартай, тэгш бус байдлыг халж, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эмч нарын цалинг нэмэх Эрүүл мэндийн сайдыг захиалъя.
Санхүүгийн хувьд дампуурлын ирмэгт ирсэн нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэх зоригтой, иргэдийнхээ хадгалуулсан мөнгийг төр нь булаагаад авчихдаг шударга бус байдлыг халж, хавтгай халамжийг залруулж, тэтгэврийг шударгаар олгож, тэтгэмжийг хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхлэх чадвартай, боловсролтой, сонирхлын зөрчилгүй Нийгмийн хамгааллын сайдыг захиалъя.
Ярианаас цааш хальдаггүй төмөр замаа өргөн нарийн алинаар ч болов байгуулж, улс хоорондын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Зам тээврийн сайдыг захиалъя. Түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрдэс баялгийн геологийн нөөцийг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, төрийн өмч нэртэй боловч намуудын мэдэлд байдаг улсын компаниудыг олон нийтийн хяналттай хувьцаат компани болгох алхмыг эхлүүлэх Уул уурхайн сайдыг захиалъя. Оюу Толгойн эрчим хүчний бэлэн зах зээлийг дотоодоос хангах цахилгаан станцыг бариулах, Улаанбаатарын түгээх сүлжээг сайжруулж гэр хорооллын өрхүүдийг эрчим хүчээр хүрэлцээтэй хангаж чадах Эрчим хүчний сайдыг захиалъя.
Үндэсний хөгжлийн алсыг харааг томьёолж, түүнд манлайлан чиглүүлж, явцуу сонирхлын нөлөөнд үл автаж, чанга гараар Засгийг удирдах хатуухан Ерөнхий сайдыг захиалъя.
“МОНГОЛ ЗОРИЛГО” КЛУБ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд

ok ok
Niigmees yag ingej shaardaad ehelvel 60 terbumiig bid zogsooj chadna!!! Bravo