Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорсноор түүний залгамжлагчийн эрэлд эрх баригч Ардын намынхан мордсон. Бусад намыг бодвол боловсон хүчний нөөц ихтэй МАН шилдэг, шалгарсан боловсон хүчнээ нэг бүрчлэн имэрч, алдах эрхгүй сонголт хийх зааг дээр иржээ. Монгол улсын шинэ Ерөнхий сайд хэн байхыг тус намын Бага хурал тодруулна. Хэнийгээ тодруулах нь тус намын дотоод хэрэг боловч, цаг үеийнхээ дуудлагыг сонсоосой билээ. Цаг үе өөрийн баатраа төрүүлдэг. 90 оны Ардчилсан хувьсгалын хүлээн зөвшөөрөгдсөн баатар бол С.Зориг байсан. Түүнийг цаг үе нь дуудсан, төрүүлсэн. Харин өнөөдөр Монголын нийгэм цаг үе өөрийн манлайлагчийг дуудаж байна. Тэр хүн нь Ө.Энхтүвшин байж болох юм гэж зориглон хэлье. Хэвлэл мэдээлэл болон улс төрд хамтдаа болон зэрэгцэж зүтгэж явсны хувьд нөхрөө хувь хүний хувьд ч, төрийн зүтгэлтний хувьд ч сайн мэдэх болжээ. Эгзэгтэй энэ цаг үед хойш сууж биш, хошуучилж улс орноо хөгжүүлэхийг нийгэм олон Таниас хүсэн хүлээж байна. Танд нийгмийн захиалгыг дуулгая. Яагаад гэдгийг цөөн үгээр буулгаж, уншигчдад хүргэх нь ч зөв гэж санана.
Нэг: Монголын нийгэм юун түрүүн шударга, зарчимч, зангарагтай төрийн түшээг Ерөнхий сайд болоосой гэж хүсэмжилж байна. Энэ бол гол шалгуур. Энд нийцэх цөөхөн хүний нэг нь Ө.Энхтүвшин гэж би итгэлтэй хэлнэ. Хөвсгөл аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүргээс 2000 оноос хойш одоог хүртэл нийтдээ 5 удаа УИХ-д сонгогдсон. Бужигнаантай 17 жилийн хугацаанд нэр төр нь сэвтэхүйц ямар нэг асуудалд Ө.Энхтүвшин огт орооцолдоогүй. Түүнд ашиглачих, дараа нь орооцолдчих эрх ямба, албан тушаал байсан. 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2007 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хийхдээ иргэдийн чихийг халууцуулж, салбарынхны ил, далд шүүмжлэлд өртөхүйц үг, үйлдэл гаргасан, тэр нь хэвлэлийн шарласан хуудаснаа баталгаажин үлдсэн баримт алга. Харин ч аливаа асуудалд зарчимч байр сууринаас хандаж, УИХ-ын чуулганы хуралдааны явцад өрөөлийг бүү хэл өөрийн намын сайд, удирдлагуудыг ч хатуухан чимхэж байсан жишээ элбэг үлджээ. Тиймээс түүнийг монголчуудын хамгийн их хүсч байгаа нэр цэвэр улс төрч хэмээн үнэлж болох нь. Монголын нийгмийг аалзны тор мэт хэрсэн авилга, хээл хахууль, шударга бус байдалтай гагцхүү өөрөө бохир юманд холбогдоогүй, хэн нэгэн, эсхүл элдэв бүлэглэлд барьцаалагдаагүй улс төрч л тэмцэж чадна. Энд тохирч буй цөөн улс төрчийн нэг бол Ө.Энхтүвшин.
Хоёр: Аль ч улсын Засгийн газрын тэргүүн болох хүн зоримог, шийдэмгий, хатуу чанд талдаа, хэрэгтэй үед буулт хийж чаддаг шинж чанартай байвал сайн гэж улс төрийн шинжээчид үздэг. Энхтүвшингийн хувьд эрс шийдэмгий зантай. Тиймээс нялцагнах, найр тавьж буулт хийдэг сул дорой улс төрчдөөс тэр ялгардаг. МАН-ын хүлээн зөвшөөрөгдсөн “хатуу самар” Цэндийн Нямдоржоос илүү зөөлөн байх нь юу бол. Асуудлыг мушгиад юм бүрийг өөнтөглөөд байдаггүй сайн зан чанартай. Шударга зарчимтай, асуудалд ул суурьтай ханддаг ийм л улс төрчийг нийгэм хүлээж байна.
Гурав: Х.Баттулга ерөнхийлөгчтэй хүссэн хүсээгүй харилцан ажиллаж чадах, зарчим, байр сууриа хамгаалах чадвартай, ялангуяа Үндэсний эрх ашгийн язгуур асуудлуудаар ойлголцож хамтран ажиллах эрмэлзэлтэй улс төрийн зүтгэлтэний нэг бол Ө.Энхтүвшин мөн.
Дөрөв: Зөвхөн намын гишүүдийн дэмжлэг авах нь хангалттай үзүүлэлт биш. Иргэдийн олонхийн дэмжлэгийг авч чадах л улс төрч гүйцэтгэх засаглалын тэргүүний хүнд ачааг үүрч чадна. Ийм хүн хэн бэ? гэвэл Ө.Энхтүвшин гэж би хэлнэ. Түүнд бусадтай адил шунал байхгүй. Монгол Ардын Намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа дэвшүүлсэн. Намаас нэр дэвшигч нь ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодоход өмнөөс нь хариуцлага хүлээж , цаг алдалгүй огцорч байсан зэрэг намтрын онцлох хуудсууд бий. Б.Даш-Ёндон, Ө.Энхтүвшин хоёр л намын дарга байхдаа төрийн өндөр албан тушаалд (Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд) нэрээ огт дэвшүүлж байгаагүй онцлогтой. Энэ удаа цаг үе Ө.Энхтүвшинг дуудаж байна. 9 дүгээр сарын 25-нд эхлэх намын бага хурлаар намын их хурал, ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайдад нэр дэвших ёс суртахууны эрхтэй, цөөн лидерүүдийн нэг нь Ө.Энхтүвшинг гэж би харж байна. Ө.Энхтүвшинг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид, Даш-Ёндон дарга нар Монголын их улс төрд бэлдсэн улс төрч гэж үнэлэхийг би сонссон. Цаг үе өөрийн манлайлагчаасаа дууддаг.
Цогсүрэнгийн ГАНБОЛД ( “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, “Ардын эрх ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга асан)

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
