Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч шинээр томилогдсонтой холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа.
Тус корпораци нь Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулан цэвэрлэх байгууламжаас гарч буй буй бохир усыг цэвэршүүлэх замаар дулааны цахилгаан станциудад нийлүүлж, дахин ашиглах ажлыг эхлүүлэхээр тохироод байгаа юм.
Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагчаар шинээр томилогдсон Жей Шир нь энэ төрлийн гэрээ байгуулан, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай гэдгийг энэ үеэр онцлоод Монголтой байгуулах II шатны компакт гэрээг амжилттай урагшлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус корпорацийн төлөөлөл дуулгасан юм.
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол цаашдын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн онцлоод юун түрүүнд шийдэх хэд хэдэн асуудал байгааг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станциудад нийлүүлэх гол зорилго бүхий бидний хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй төслийг хэрэгжүүлэхэд асуудал тулгарсан.
Монголын төр засгийн тогтворгүй байдлаас болж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар ТЭЗҮ-ээ боловсруулан бэлтгэл ажилдаа ороод байсан компанийн ажил цуцлагдлаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад бидний хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл ч үр дүнгүй болох эрсдэл үүсээд байна.
Тиймээс би та бүхнээс хамтарч хэрэгжүүлж байгаа төслөө үр дүнд хүргэхийн төлөө төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай 300 сая ам.долларын санхжүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайх хэрэгтэй болов уу гэж бодож байна” хэмээсэн юм.
Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч Жей Шир “Мянганы сорилтын корпорацийн хувьд II шатны компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд зориулж 350 сая ам.долларын зээлийг олгохоор болсон учир төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ анхнаасаа төв цэвэрлэх байгуламжаас гарч буй бохирыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станцид нийлүүлэх замаар Улаанбаатарын усны хангамжийг сайжруулах зорилготойгоор танай яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслөө үр дүнтэй болгохын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хандивлагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайхад татгалзах зүйлгүй. Үүний тулд бидний цаашдын хамтын ажиллагаа, танай яамны үүрэг чухал гэдгийг онцлох хэрэгтэй” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн тусламжтайгаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд талархал илэрхийлээд Засгийн газар болон холбогдох газруудад танилцуулна гэдгээ хэллээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
