Санота-6 машины ард дүүрэн хандивын хайрцаг хийсэн залуухан гэр бүл өглөө эрт гэрээсээ гарч ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж хайрцагаа өлгөх зөвшөөрөл хүснэ. 30х20 харьцаатай цаасаар хийсэн тэр жаахан хайрцгуудад эрүүл болох хүсэлтэй охидын итгэл багтаж байгаа. Ингээд бодохоор гол зурж, өөрийн эрхгүй нулимсаа дотогш залгина. Гаднаас гэнэт зочин орж ирэхэд ээж нь “алив Онон цай хийж өг” гэж хэлэх эрх байхгүй. Хэлсэн ч охин нь ухас гээд босоод гүйх хөл байхгүй. Ийм л эмзэглэл дүүрэн амьдрал шар наран бор хоногуудыг угтаж, үдсээр л… Хүний амьдралын өнгө өөр өөр. Монгол хүн зовлон гэж ярихаас ч цээрлэдэг. Тэр ч утгаараа өвчнөөс бусдыг зовлон гэж тоодоггүй нь сайхан. Тиймээс ч илүүд шунахаасаа илүүтэйгээр элэг бүтэн амьдралдаа сэтгэл хангалуун айл олон. Харин сэтгэлийн зовлонтой үр хүүхэд нь төрлөхийн өвчтэй айл ч бий. Бид тийм хүмүүст тус дэм болохоосоо илүүтэйгээр маш эмзэгээр хүлээж авдаг. Тэр л айлын нэг нь Мөнхжаргалынх. Одоогоос 18 жилийн өмнө Мөнхжаргалынх гэдэг айл их хотын зүүн хоймор өрх тусгаарлан тулгат галаа асаасан. Жилийн дараа эхнэр Хулан нь хөөрхөн охин төрүүлсэн нь жаргалын дөлд гал нэмсэн нэгэн үйл явдал байлаа. Гэвч тэдний энхрий охин нь хөлд орох үедээ тулгуур эрхтний бэршээлтэй байсаныг эмч нар буруу оношилж буруу эмчилсэнээс болоод өнөөг хүртэл алхах, гишгэх нь өөр болсон. Одоо 17 настай Онон гэдэг. Онон Барилгын колежийн гуравдугаар дамжааны оюутан. Ононгийн дүү Мөнхжин 12 настай. Эхээс төрхийн мөн л тулгуур эрхтний бэрхшээлтэй төрсөн. Тэргэнцэртэй хичээлдээ явдаг. Ингээд бодохоор Мөнхжаргал, Хулан хоёр охидынхоо төлөө арав гаруй жил эмнэлээр явж эрүүл саруул болгохын төлөө зүтгэсээр өнөөдөртэй золгосон. Тэдэнд маргаашийн ч итгэл байгаа. Хэдхэн хоногийн өмнө охидын эмчилгээнд зориулж “Сэтгэлд гэрэлтсэн ирээдүй” нэртэй хандивын тоглолт зохион байгуулсан. Харамсалтай нь тоглолтын тасалбарын 70 хувь нь борлогдоогүй үлдсэн. Гэхдээ л эхлүүлсэн ажлаа орхиогүй 30 шахам нийтийн дуучид оролцсон тоглолтыг UB паласт хийсэн. Дуучин бүхний ард цөөн үзэгчдийн халуун алга ташилт, бүлээн сэтгэл байсан хэдий ч охидынхоо эмчилгээний зардлыг олж чадаагүй аав, ээжийн сэтгэл ямархан өнгөтэй байсаныг хэлэхэд хэцүү. Өглөө сэрээд л албан газрын үүд сахиж удирдах албан тушаалтаныг нь царай алдана, гуйна гэвч тэдний өвчин, тэдний амьдрал биш болохоор тэр бүл халуун дулаанаар хүлээн авах хүн цөөхөн байсныг нуух юун. Гэхдээ л Монголынхоо элгэн хүрэн хөрсөн дээр охидоо гишгэж, алхаж, ирээдүйн зүг гүйж чаддаг болно гэдэгт энэ залуу гэр бүл итгэсээр л байгаа. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хандивын хайрцаг аялуулах ажил эхлээд байгаа аж. “Нэг хүүхэд нэг төгрөг” энэ аян амжилттай болчихвол Онон, Мөнхжин хоёр хэн нэгний тусламжгүйгээр явж чаддаг болно. Охидын өвчний түүхийг судалж үзээд Солонгос улсын эмч нар нэг гэр бүлийн охид болохоор хөнгөлөлт үзүүлж 58 сая төгрөгөөр эмчилж өгөхөөр болсон. Харийн гүрэн хүний нутгийн эмч нар ийм шийдвэр гаргаж байхад манай эрүүл мэндийн яам ямар ч дэм болж чадахгүй гэдгээ л шууд хэлжээ. Ийнхүү сэтгэлийн дэм, итгэлийн жигүүрээр дутсан хоёр охин бидний дунд амьдарч байна. Энэ охидод Монгол Улсын Ерөнхйилөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд хэзээ ч дэм болохгүй. Харин энгийн иргэд л итгэл найдвэр, эрүүл мэнд бэлэглэж чадна. Магадгүй тэдний нэг нь би, та ч байж болох юм. Тиймээс л энэ охидод бүтэн сэтгэлээрээ тусламаар байна. Бид 300, 500, 1000 төгрөг өгөхөөс санаа зовох хэрэггүй. Бас 10, 20 мянгатын дэвсгэрт өгөх гэж хичээх ч хэрэггүй. Байгаагаараа л баян гэдэг дээ. Тэгвэл тэр л баян сэтгэлээрээ охидыг дэмжиж хорвоог тулах хөлтэй болгомоор байна. Намар оройн тэнгэр бүүдийж цас, бороо холилдож хаялж дулаан хувцастай хэн нэгэн гэр лүүгээ яаран гүйж буй энэ л агшин хором бүрт Мөнхжаргал, Хулан хоёр харих эрхгүй мэт хэн хаана хэрхэн дэм болох бол гэсэн сэтгэлийн галаа бөхөөхгүй их хотын гудамжинд хандивын хайрцаг, дэм хүссэн танилцуулах хуудас бариад зогс байна. Бидэнд энэ сайхан гэр бүлд аз жаргал бэлэглэх дүүрэн цагаан сэтгэл байгаа гэдэгт итгэж байна.
Хаан банк: 5020749062
М. Онон Утас: 86708987
Эх сурвалж: В. Нэргүй

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
