2017 оны 7-р сарын 4-нд “Монгол ньюс” мэдээллийн төвд Стандарт, хэмжил зүйн газрын хэвлэлийн бага хурал болж СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг нар мэдээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хурлаар дараах асуудлыг ярив. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-аас хэрэгжүүлж буй тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагаа өнөөдөр олон улсын жишигт хүрч, үндэсний итгэмжлэлийн тогтолцоог бүс нутгийн түвшинд хүлээн зөвшөөрч байгааг Та бүхэнд өнөөдөр мэдээлэхэд таатай байна.
Учир нь, Монгол улсын Засгийн газраас Олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн 2003 оны 253 дугаар тогтоолын дагуу тус газар нь 2004 онд Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), 2007 онд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), 2009 онд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-д гишүүнээр элсэн ажиллалаа.
Сорилт, хэмжлийн шалгалт тохируулгын лаборатори, хяналтын байгууллагын үр дүнг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 оноос нэгдэн ажиллаж байна.
Саяхан буюу 2017 оны 6 сарын 18-ны өдөр Монгол улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын гэрээнд Монгол улс нэгдэн орлоо.
Монгол улс ийнхүү гишүүнээр элсэж, Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэний гол давуу тал нь ILAC-ын 90-ээд гишүүн орнууд экспортын бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лабораториудын үр дүнг, РАС-ын 25 орны гишүүд үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж буйд оршиж байна.
Гол үр дүн нь үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан сорилт, хяналт, баталгаажуулалтаар орох шаардлагагүй. Энэ нь хүнд суртал, нэмэлт зардлыг багасгаж бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр түлхүү анхаарах боломжийг олгож байна.
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн ноолууран бүтээгдэхүүн тохирлын тэмдэгтэй. Үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо (ISO 9001)-ны стандартыг нэвтрүүлсэн болохоо баталгаажуулсан гэрчилгээтэй. Иймээс тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нэвтрэхэд бүтээгдэхүүнд дагалдсан сорилтын тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ нь олон улсын зах зээлд нэвтрэх нэрийн хуудас байх болно.
Цаашид үндэсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн (мах, махан бүтээгдэхүүн, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур гэх мэт), үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагад нэвтрүүлснийг нотлох менежментийн тогтолцоо (ISO 9001, ISO 14001, ISO 22000 гэх мэт)-ны баталгаажуулалтын гэрчилгээг гадаадын баталгаажуулалтын байгууллагаас өндөр өртөг зардал төлж, авах шаардлагагүй боллоо. Үндэсний итгэмжлэлийн байгууллага, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд нь олон улсын түвшинд хүрсэн чадавхитай болохоо нотолсон ажиллагаа боллоо.
Итгэмжлэл нь хоёр талаар үндэсний эдийн засгийг эрчимжүүлдэг. Үүнд, дотоодын бизнес эрхлэгчдэд гадаадын зах зээлд нэвтрэх боломжийг нээх ба бусад улс орны импортоор орж ирэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар аюулгүй байдлын баталгаа болж дэмжлэг үзүүлдэг. Иймээс итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээ нь стандарт зохицуулалтад нийцсэний нотолгоо болох тул бусад зохицуулалт эрх зүйн хүнд суртлыг багасган цаг хэмнэх, худалдааг хөнгөвчлөхөд зохицуулагч байгуулагуудын ажлын уялдаа чухал байх болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
