Ерөнхий сайдын суудалдаа суугаад хэдхэн хонож буй У.Хүрэлсүх түүний төлөө өмнөх Засгийн газрыг унагаж өгсөн 33 гишүүнийг гомдоож эхэллээ гэсэн “бор шувуу” Төрийн ордноор зөрөлдөн нисэлдэж байна. 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүчээр унагах “тоглоом”-ыг гардан гүйцэтгэсэн 33 нөхрөөсөө нүүр буруулж,М.Энхболдын фракцтай тохирч засгаа бүрдүүлэх гэж байгаа нь яалт ч үгүй үнэн гэж түүнд гомдогчид ярьсан удаатай.
Эх сурвалжуудын таамаглаж буйгаар,У.Хүрэлсүх сайд нараа нэрлэж,танхимаа бүрдүүлэх гэж “шар махтайгаа хатаж” мэднэ гэлцэх. Хэрэв У.Хүрэлсүх санаа нэгт нөхөдтэйгээ хамтран бялуугаа хуваагаад идчихвэл засаг нь хэврэг гэхэд түүхий өндөг шиг хэврэг болох магадлалтай.
Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын хүчний харьцаа 33:32 байгаа болохоор Ж.Эрдэнэбатыг тонгорсон шиг явдал У.Хүрэлсүхэд тохиолдохгүй гэх баталгаа алга. Байгуулсан засгаа урт наслуулахын тулд амттанг хуваалцахыг хүсэгчидтэй тохирохоос өөр зам түүнд байхгүй. Өнөөдөртөө МАН-ын дарга,УИХ-ын дарга байгаа М.Энхболдтой хичнээн арсалдах гээд түүнд шанс байхгүй. Өөрийнхөө багийнхнаар танхимаа бүрдүүлнэ гэж Ж.Эрдэнэбатыг унагаж явахдаа санаа нэгт нөхдөдөө амалж байсан амлалт арай гоомойдсоныг тэр одоо ойлгож байгаа. Улстөрийн салхи хаашаа ч эргэж мэдэхийг тухайн үед хэн ч таашгүй.
Ямартай ч өнөөдөр У.Хүрэлсүхэд хүний, өөрийн хоёр талаас тулгаж байгаа санал түүнийг нуман тулгуурт оруулж буй. М.Энхболд бол улстөрийн тайзан дээр чадварлаг тоглож сурсан хүчтэй өрсөлдөгч. Түүний зүгээс “Засгийн газрынхаа суудлын 50 хувийг манай талд өг, өгөхгүй бол намын дарга болоход чинь тээг учруулна, АН-ынхантай нийлж байгаад Засгийн газрыг чинь унагаана” гэсэн хэмээн улстөрчид ярих авай. Магадгүй,маш нарийн тооцоолсон сүрдүүлэг ч гэлцэнэ. У.Хүрэлсүхийн хувьд хаашаа ч бултах аргагүй ийм саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй.
Түүнийг Ерөнхий сайд болох сургаар хэн ямар яамыг толгойлох вэ гэсэн таамаг өдрөөр биш цагаар өөрчлөгдөж байсан. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батлахад намынх нь хэдэн гишүүн чуулганд ороогүй, гар өргөөгүй. Гэхдээ нийгэм даяараа түүнд талархалтай хандаж, их зүйл хүсэн хүлээж байгаа. Өчигдөр Төрийн ордноос ниссэн бор шувуу “У.Хүрэлсүх шийдвэрээ нэгэнт гаргасан. Засгийн газрынхаа 40 хувийг томилох эрхийг М.Энхболдынхонд өгсөн байна” гэж мэдэмхийрэв. Үнэндээ У.Хүрэлсүх тийм ч амархан тахимаа өгчих хүн биш. Хэрэв тэгсэн бол өөрийнхөө хүмүүсийг “жийсэн” байж таарна. Монголын 30 дахь Ерөнхий сайдын танхим ямар бүрэлдэхүүнтэй байхыг У.Хүрэлсүх биш М.Энхболд мэдэж байгаа гэсэн таамаг үнэний хувьтай гэж бор шувуунууд “шулганалдаад” байна. Уг нь У.Хүрэлсүх танхимдаа өмнөх засгаас хэнийг ч оруулахгүй гэж мэдэгдэж байсан.
Н.Дөл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг

Ih hurlaaraaa namiin dargiin buh erh medliig avch hayah heregtei enkbold gedeg hun ene namiig shorootoin hutgasan odoo ih hurliin dargiig ni avch sul gishuun bolgoh tsaashid 60 terbumiin asuudlaar shalgaj huuliin baiguulagad egeh heregtei
Ee heerhiidee ene namiig demjih hun hobordloo doo hezee ch tsevershihgui um bna 2 hubaagdaj jinhene medleg chadvartai zaluuchuudiig gargaj Baij gaiguu boloh baih. Mongoliin gal golomt iim bolchih gej dee ed naraas eer medleg chadvartai humuus mongoloor duuren bgaaa Nam dagsan teneguudeer eh ornoo duusgallaa. Tsaashid demjihgui namiin ner hund 20 ond baihgui hen ch ed nariig demjihgui ee shine huchin garah esvel huchtei shudraga erenhiilegchiin zasaglal togtvol taarnaaa undsen huulind yaraltai eerchlelt hiij Ih hurlaa taraasan ni deer dee ingeed neg uz chadahgui bol busdiin hool hiigeed suuhaas
Ч.Сайханбилэг нь “Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн хувьчлалаас монго олох”-ын тулд хайрт ах Н.Алтанхуягийгаа тулхэн унагааж хэдхэн сар Еронхий сайд болж байсан шиг У.Хурэлсух нь МАН-аа задалж байж хэдхэн хоног Еронхий сайд хийж Торийн ордоны хананд зурагаа байрлуулаад, улс тороос зайлах болж дээ хоорхий. Ер нь Ухаагийн хуухдуудыг манай сумынхан нь “Ах дуу нараараа хамтарч ХУН АМЬТАН ЗОДДОГ “Таван харынхан” гэдэг байсан шуу дээ. 2020 онд МАН нь сонгуульд ялагдах нь тодорхой юм байна. АН-ынханд амжилт хусэе.
Ugaasaa oilgomjtoi bsan. Dangaaraa bvrdvvleh usan teneg haana bn. estoi udalgvi byts vserne. Tsaad Ayursaihan inter n vvnig aygvi sn medne. Uurin hvsleer bvrdvvlwel tun udahgvi ochood ugnu gedgig bvgd l medne. Daraagin eelj hooloo vnerleed ehelsen hereg. Gehdee odoo tim yum bolohgvi. tohiroo hisen uchraas udaan nastai zasgin gazar bgaasai gej naidaj bn. Zasag olon dahin unah shaardlaga bhgvi.
хуучин сайд нарыг эргүүлж тавих юм бол хүрэлсүх хэн ч биш болноо???????
Дангаараа засаг байгуулах хоншоор Хүрэлсүхэд байхгүй.Байгуулбал түүхий өндөг шиг бяц үсэрнэ
НОВШ ЮМ АА, ӨМНӨХ САЙДУУДААС ХҮН АВАХ БАЙСАН ЮМ БОЛ ЗАСАГ СОЛИХ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ БАЙСАН. ИНГЭЖ ТӨРИЙН СУУДАЛЫГ НАЙМААЛЦАХ Ч ГЭЖ ДЭЭ. АРЧААД ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ЮМ БОЛ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ТОМ ТОМ БААДАГ БАЙНА АА.