Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг Топ-20 индекс гэж тодотгодог.
Тэбээр 2000 оноос хойш Топ-20 индексийг манлайлсан үзүүлэлтээ хадгалж, тэр чинээгээрээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн компани бол Орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой ХК юм.
Тэгвэл “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 7 дахин өсч, өнгөрсөн онуудаас дээд амжилтыг тогтоогоод байгаа ажээ. Орон нутгийн өмчит гэх тодотголтой тус компанийн хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 78.67 хувийн өсөлтөөр тэргүүлж буйг “Marketinfo” мэдээлсэн байдаг.
Тэрээр 2017 оны 10 сарын 6-ны өдрийн арилжааны байдлаар I-р ангилалд 4 компаний нийт 42,208 ширхэг хувьцаа 18,112,455 төгрөгөөр арилжлагдснаас тус компанийн хувьцааны хаалтын ханш 9,045 төгрөг, 3,05 хувийн өсөлттэй, зах зээлийн үнэлгээ нь 9450 төгрөгөөр хэмжигдэж, улмаар Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн хувьцааны зэрэглэл 1-р зэрэг болжээ. Энэ бол улсын эдийн засаг амаргүй байгаа цаг үед сайхан мэдээ.
Цаашид энэ зэрэглэлээ хадгалаад, менежтэнтээ алдалгүй явбал “Тавантолгой” ХК-ийн орон нутагтаа оруулах хувь нэмэр улам өсөх биз ээ.
Тухайн тоон мэдээлэл буюу компанийн хувьцааны хаалтын ханш, хувийн өсөлт, зах зээлийн үнэлгээг та Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас болон доорх хүснэгтээс харж болох юм. Түүнчлэн тус компаний хувьцааны ханш он гараад 7 дахин өсч, амжилт тогтоогоод байгааг дахин тодотгоё.
Нүүрсний ханш унаж, нөхцөл байдал тааруу байгаа энэ үед тус компанийн бодлого зөв байж, үйл ажиллагааны үр ашиг нь өндөр байгаа нь сайшаалтай хэрэг.
Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний ханшид сэргэсэн нь, за мөн компанийн удирдлагууд зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн арга хэмжээ авч ажилласан зэрэг хүчин зүйлүүд нь Тавантолгой ХК-ийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.
Ер нь “Тавантолгой”-н ордоос олборлолт хийдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд тогтмол ашигтай ажиллаж байгааг дуулгах нь зүйтэй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: UMNUGOVINEWS.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
