Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад Монгол Улс, НҮБ-ын түншлэлийг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үүрэг, амлалтыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн үр шимийг иргэн бүрт хүртээмжтэй хүргэхийн төлөө НҮБ-аас үзүүлдэг хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархал илэрхийллээ.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Үндэсний хөгжлийн газрын ажлыг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг сайжруулан, бодлогоор ханган ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Нэр бүхий 17 зорилтын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, салбар хоорондын бодлогын уялдаа хангагдсан байдалд системийн дүн шинжилгээ хийх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байгаад талархаад Ерөнхий сайдын зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэв.
Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман талархал илэрхийллээ.
Тогтвортой хөгжлийн зорилтууд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван үндсэн асуудлаас бүрддэг. Монгол Улс нөхцөл байдлаасаа хамаарч эдийн засагтаа илүү анхаарал хандуулж байгааг ойлгож байгаа хэдий ч бусад хоёр чиглэлээ орхигдуулахгүй байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтуудын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, Тогттвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
