Саяхан даа…Аймгийн Ардын намын байр луу ордог хүн байхгүй, орсон ч хүний нүд хариулж машинаа хол тавиад гүйхээрээ шахуу л юм болцгоодог байлаа. Ямар сайндаа намын дэргэдэх Зүүний хүчний холбооны шинэ жилд нь төрийн албан хаагчдаас захиргааны хоёр харуул л очсон гэдэг яриа гарч байхав. Намын байранд дарга, нарийн бичиг хоёроос өөр хүнгүй, эрх биш “ув улаан” гишүүд нь оройдоо цуглаж жаал хөзөрдөж байгаад тардаг байсан. Санаж байгаа биз Ардын намынхаан???
Энэ зөвхөн Увс аймгийн хувьд биш бүх шатны намын тухайн үеийн нөхцөл байдал шүү дээ. Ялж, баярлаж, албан тушаал хувааж, нэгнээ дарга цэргээр дуудаж бөгс долоодоггүй, бас унагаах гэж бөөс түүдэггүй “сайхан” цагийн.
Ийм байсан нам яагаад үнэмлэхүй олонх болов? Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь юу байв? Дэвшүүлсэн нэр дэвшигчид нь үү? Танилцуулсан мөрийн хөтөлбөр нь үү? Харамсалтай нь аль нь ч биш гэдгийг өнгөрсөн хугацаанд боов идэхээс эхлээд “боовоо” ашиглах хүртэл нэр төрөө шаварт хутгасан УИХ-ын гишүүд, Мэргэжлийн Засгийн газар байгуулах өдрөөс таг мартаж, яг хэрэгжүүлээгүй мөрийн хөтөлбөр хоёроос харж болно. Харин эсрэгээрээ сөрөг хүчин байхдаа эрх баригчдын алдаатай бодлого, аль буруу бүхнийг ард түмний ой тоонд ортол хэлж, хорьж зогсоож байсан Ц.Нямдорж, Ч. Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Хаянхярваа зэрэг цөөхөн хэдэн нуруутай гишүүдээрээ “бамбай” хийж давхар эдийн засгийн хүндрэлийг цаг, минут бүр сануулсаар ялалт байгуулсан. Тэр үед Ардчилсан намын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг хатуу шүүмжилж, үүнийг засаж залруулах хүн гэж ард иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн гол “Кандидат” нь Ч.Хүрэлбаатар гишүүн байлаа. УИХ-ын сонгуулийн үеэр аймагт Ардын намынхан биднийг багаар нь дэмжиж ялалт байгуулж гэмээн Ч.Хүрэлбаатар гишүүн Сангийн сайд болж эдийн засгийн хямрал зогсоно гэдэг “мөлхөө” амлалт өгч байсан. Гэвч ялсан хойноо тэд ард түмний итгэлээр тоглосон. Мэргэжлийн гэх тодотголтой ч мөнгө төлсөн, мөлхөж долоосон нөхдүүдээр Засгийн газрын танхимаа бүрдүүлсэн. Түүнийхээ горыг ч Ерөнхийлөгчийн сонгуулиар амссаныг дурдах нь илүүц биз. Ний нуугүй хэлэхэд М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихэд сурталчилгааны эхний долоо хоног Увс аймагт компанит ажил хэвийн үргэлжилсэн ч идэвхтэй яваагүй. Жирийн ард иргэдээс авахуулаад намын гишүүд хүртэл түүнийг нэр дэвшсэнд дурамжхан байв. Шалтгаан нь УИХ-ын сонгуулийн үеэр өгсөн амлалтаасаа төрөл арилжсан мэт өөр байгуулагдсан Мэргэжлийн Засгийн газар. Үүнийг төв намын удирдлагууд мэдэрсэндээ Увс аймаг руу Ч.Хүрэлбаатар гишүүнийг сонгуулийг ерөнхийд нь удирдуулахаар явуулсан. Тэр ирэнгүүтээ Нам дотроос болон намаас гадуур өөрийн хүрээллийн бүх хүмүүсээ цуглуулж сонгуулиар хэрхэн ажиллах төлөвлөгөө гаргаж ажлыг шуурхайлж, багаа идэвхжүүлсэн. Зарим нь М.Энхболдыг “Засагтаа оруулсан гишүүдээ ажиллуулаг, бид хичээх шаардлага байна уу? Гэж асууж байсныг одоо нуух шаардлагагүй . Гэвч Ч.Хүрэлбаатар гишүүн сандал суудлын тэмцэл, нэгэндээ тунирхсан тунирхал бол дараа яригдах асуудал одоо бидэнд л ялалт чухал гэдэг зарчимаар сонгуулийн ард нь гарсан. Сонгуулийн хугацаанд хэвлэл мэдээллээр явсан бүх акц, сонгогчид руу чиглэсэн суртал ухуулга, олон нийтийг хамарсан ажлыг түүний удирдсан баг санаачилж гардан зохион байгуулж байлаа. Түүгээр үл барам нэр дэвшигч М.Энхболдыг Увс аймагт ажиллах бүх бэлтгэлийг хангаж сөрөг хүчний зүгээс зохион байгуулах гэж байсан эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоосон.
Нэр дэвшигчийг Бал даргын талбайгаас Бөхийн өргөө хүртэл алхаж очьёо гэхэд төв намынхан болохгүй гэж хориглож байв. Нэр дэвшигчийн нэр хүнд муу нөгөө талаас жилийн өмнө Зи-г хөөж явуулсны хариу нь ирнэ гэхээс дээр дооргүй болгоомжилж байлаа.
Гэхдээ эцсийн мөчид уулзалт хийх байрлуугаа бүгд алхаж очихоор болсон. Ер нь сонгуулийн үеэр нэг сонин зүйл анзаарагдсан нь М.Энхболд нэр дэвшигч Засгийн газрын гишүүдээ хажуудаа “шадарлуулахаас” аль болох зайлсхийж харин УИХ-ын гишүүдээ бараадахыг илүүд үзэж байв. Энэ нь ч манай аймагт Ю.Цэдэнбал даргын хөшөөнд цэцэг өргөх, уулзалт хийх газар луугаа алхах үедээ дэргэдээ Ч.Хүрэлбаатар гишүүнийг оруулж харин Сангийн сайдаа тээр хол цөлснөөс харагдсан. Мэргэжлийн засгийн газар алхам тутамдаа нэр дэвшигчээ “мэргэжлийн” хөөдөж байлаа. Нэг л жишээ Архангай аймагт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Жаран тэрбумын асуудлаар Доржзодовтой уулзсанаа хүлээн зөвшөөрсөн бичлэг цацаж нэр дэвшигчээ “алж” байхад эсрэгээрээ Увс аймагт Ч.Хүрэлбаатар гишүүн Говь-Алтайд хураагдсан 1 тэрбум 400 сая төгрөгийн талаар мэдэгдэл хийж сөрөг хүчинд гол “цохилт” өгч байв.
Ялгаа байгаа биз. Ингэж ажилласны хүчинд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад Увс аймагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 49 хувийн саналаар ялалт байгуулсан. Тэр дундаа Ч.Хүрэлбаатар гишүүний 33-р тойрогт 51.2 хувиар үнэмлэхүй тэргүүлсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүний 31-р тойрогт 48.4 хувийн санал, одоо Байгаль орчны сайдад нэр дэвшсэн Н.Цэрэнбатын 32-р тойрог дээр 47.7 хувийн санал авсан. Энэ үзүүлэлт нэгийг хэлж хоёрыг бодуулна. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж Ч.Хүрэлбаатар гишүүн Сангийн сайдад нэр дэвшингүүт Ардчилсан намынхан хамгийн хүчтэй “дайснаа” дарж авахаар харин МАН-ын зарим нөхөд дээшээ гаргахгүйн тулд хоёр ч сонгуульд энэ хүнээр “нүүр тахалснаа” мартаад захиалгаар гүтгэж эхлэв.
Ардчилсан намынхны хувьд үнэхээр эсэргүүцэхээс аргагүй…Улс орны эдийн Засаг тогтворгүй энэ үед ОУВС-тай хэл үгээ ололцож нөхцөл байдлыг хэвийн болгож чадах цаашилбал эдийн засгийг өсөлтөд хүргэх мэргэжлийн хүн Сангийн яаманд очиж байна гэдэг нь тэдний 20 онд ялагдахын урьтал юм. МАН дотроос ч сайдын суудлаасаа салах дургүй эс бөгөөс сайдын суудал горилоод бүтэлгүйтсэн хүмүүс ч хүч хавсарч байна. Гэхдээ энэ удаа Увсын ард иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газраас Ч.Хүрэлбаатарыг нэхнэ!!! Улс орны эдийн засгийн бодит нөхцөл байдал ч Ч.Хүрэлбаатарыг захиалж байна!!!

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага

Аан …Увсын газар нутгийг тэр чигээр нь харийханд зарах зориготой юм байна л даа.
Ямар ч сүржин юм. Өөрөө бичсэн юм болов уу? Монгол орон чинь ганц Увс аймаг биш, Сангийн яам чинь дөрвөдүүдийн өмч биш биз дээ?