Өглөө босоод дэлгүүрт ороход талх, сүү ойр зуурын идэх уух юмны үнэ сэмхэн нэмэгдсэн байхыг хараад уур хүрдэг байсан. Одоо ч бараг дасч дээ. “Өө нэмэгдчихээ юу” гээд чимээгүйхэн аваад гарна. Ханцуй дотроо энэнээс илүү битгий нэмээсэй гэж залбирна. Өнөөдөр монголчууд ядуурахын зовлонг эдэлж байна. Сонгуулийн үеэр хятадуудыг муучилж,гоочлоод л дургүй хүргэсэн нэгнээ хужаа гэж харааж зүхээд л чухам янзтай байсан даа. Эх орноо хөгжүүлээд дэлхийн хүчирхэг улсыг байгуулаад явж байгаа хятадууд манай эрх мэдэлтнүүдэд ямар гэм хийснийг бүү мэд. Харин ч ард түмэн Эрээнээс зөөсөн барааны хүчээр хоёр идэхгүй хоосон хонохгүй хэдэн жилийг үдлээ.
Харин одоо наймаачид Бээжин,Гуанжоу,Шанхай гээд томоохон хотууд руу явах бэлтэй болсон болохоор чанартай юмаар лангуугаа дүүргэдэг болжээ. Үнэндээ ард түмнээ боддог төр Монголд бий болохыг хүлээсээр ядуурлын ангал руу унахгүй хэмээн хичээхийн сайнаар олсон хэдээ арвижуулж арай чанартай руу тамираа тасартал зүтгэж байгаа тэдэнд төр баярлах нь зөв.
Хятадын дарга Си жинпин ХКН-ын хурал дээр сүүлийн таван жилд 60 сая хүнийг ядуурлаас гаргалаа хэмээн ам бардам мэдэгдэж байхад дөнгөж ажлаа авсан Ерөнхий сайд Монголын өр нэг хүнд 21 сая ногдож байна гэж урам муутайхан хэлэх. Монголд сүүлийн хоёр жилд 275 мянган хүн ядуусын эгнээнд шилжлээ гэж ОУВС харамсаж байна. Гаднаас нь харахад айл болгон машинтай,зарим нь бүр хоёр машинтай байгаа. Цагаан сар, найр наадмаар нүдээ бүлтийтэл гоёсон хүмүүс хөшилдөнө. Өвөл булга,суусар,халиу,үнэг мэтчилэн аль үнэтэй ангийн үсээр өрсөлдөн гоёно. Хүүхдүүд нь оюутан болоод цагийн ажил хийхгүй,төлбөрийг нь эцэг эх нь төлчихнө. Төгсөөд ажилгүйчүүдийн дансанд орно. Гадаадынхан танайхан баян юмаа, дандаа Япон машин унах юм. Оюутнууд жаргалтай гэхэд дэндүү юм хэмээн манайхныг баян хэмээн андуурч эндүүрэн шогшорно. Бидний амьдрал ийм л байгаа.
Монгол хүн бусдад муугаа үзүүлээд яах вэ гэдэг нэрэлхүү зантай. Тийм болохоор сөхөртлөө зүтгэнэ. Яг “яс” үнэнээ хэлбэл,манайхны унаж яваа машин бараг бүгдээрээ Японы комиссынх шүү дээ. Нөгөө монголчуудын толгой дээр сууж байгаа 30 гэр бүлийнхэн л үйлдвэрээс гарсан шинэ машин захиалж унахаас биш ард түмэн үүнийг зориглох нь цөөн. Монголын гуравхан сая иргэний гуравны нэг нь ядуу гэдгийг судлаачид албан ёсоор зарласан. Ядуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байхад баячуул “баян дээрээ баян” болох гэж уралдаж байна.
Тэд эрх мэдлийн төлөө “дайтаж” байна. Засгийн газраа хүчээр унагана, шинэ засгийг бүрдүүлж байна, сайд нарыг тодруулж байна гээд цэцэн мэргэн үг хэлэлцэж хэдэн өдрөөр театрчилсан тоглолт хийж олныг залхаана. Энэ бол Монголд л байдаг улстөрийн “жүжиг”. Хэн ч сайд боллоо гээд ард түмний амьдрал сайжрахгүй, нөгөө л ангал руу унахгүй гэсэн тэмцэл үргэлжилсээр байх авай. Ямар сайндаа л залуус ямар үнээр ч хамаагүй гадагшаа гарч биеийн хүчээ худалдая,мөнгө олъё,хүн шиг амьдаръя хэмээн аргаа барж байхав дээ.
Хүний нутагт очсон хүмүүс Монголоос олох мөнгөө хэд нугалан олж, гэр орныхондоо хоолны мөнгө залгуулавч эх орон,элгэн садан, үр хүүүхдээ санан бэтгэрч зовлонт өдрүүдийг үднэ. Ард түмнээ ингэж зовоох гэж төр байх хэрэг байна уу. Ухаант Өүлэн эх хүүдээ “Муу эзний хөлд ард түмэн чирэгдэн зовдог,сайн эзний ухаан дор бөхөлзөн жаргадаг юм шүү” хэмээн сургасан. Засгийн газрын гишүүд сайд нар тамгаа гардаж буй энэ цаг мөчид нэгийг бодоосой доо.
Н.Дөл

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа

Uchnuun jil hlgailsan mungiiggurabhan jild olloo yu
Unen heljee. Shine zasgaas ard tumen ih huleelttei baigaa. Tedendee itgel huleelgej harah l uldlee. Herev ene udaa ted ajillaj chdahgui bol ardiin nam nam unaj gurav dahi huchin garahiig uguisgehgui.
Unen heljee. Shine zasgaas ard tumen ih huleelttei baigaa. Tedendee itgel huleelgej harah l uldlee. Herev ene udaa ted ajillaj chdahgui bol ardiin nam nam unaj gurav dahi huchin garahiig uguisgehgui.