Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр /2017.1025/ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК-д ажиллалаа. “УБЦТС” ТӨХК 2016-2017 оны өвөлжилтийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах бэлтгэл ажлыг 100 хувь хангажээ. Гэхдээ шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор цахилгаан ачааллын өсөлт төлөвлөснөөс илүү нэмэгдсэн тохиолдолд шаардагдах аваарийн нөөцийг бүрдүүлэхэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхэд яамны дэмжлэг чухал байгааг компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг 50-100 хувь хөнгөлөх шийдвэр ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ. Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлтөд “УБЦТС” ТӨХК-ийн 130580 айл өрх хэрэглэгч хамрагдахаас 128509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлт эдлэх юм байна. Тарифын хөнгөлөлт үзүүлснээр гэр хорооллын хэрэглэгчдэд борлуулсан цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний өсөлт өмнөх онд 17 хувиар нэмэгдсэн бол 2017-2018 онд үүнээс дээш хувиар өсөх магадлалтай. Тиймээс тус компани гэр хорооллыг цахилгаанаар тэжээдэг 93 фидерийн ачааллыг тогтмол хянаж байгаа бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор их тойруу 110 кВ-ын шугамаас холбогдсон дэд станцуудад ачаалагдах магадлалтай шугамуудыг шилжүүлж, хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.
Түүнчлэн “УБЦТС” ТӨХК-ийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эхний ээлжинд гэр хорооллын 20 мянган айлд цахилгаанаар халаалтаа шийдэх боломжийг олгохын тулд нэг айлыг 4 кВт цахилгаанаар халаах төслийг боловсруулж ЭХЯ-д хүргүүлээд байна. Эдгээр айл өрхийг цахилгаанаар халаахад шаардлагатай ажлуудыг хийхэд 23.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “УБЦТС ТӨХК-ийн ажил байдалтай танилцахад түгээх сүлжээнд техникийн болон мэдээллийн технологи харьцангуй сайжирсан нь харагдаж байна. Гэхдээ үйлчилгээний чанар болон ажилтнуудын харьцааг сайжруулах, хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр улам ойртуулж ажиллахад онцгой анхаарах шаардлагатай байна. Ажлын хариуцлагыг шат бүрт сайжруулж, бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль, дүрэмд нийцүүлж явуулахад онцгой анхаараарай. Өвөлжилт бол эрчим хүчнийхний хувьд хариуцлагатай цаг үе. Тиймээс техникийн зөв горим, мэргэжлийн баг, ажилтны ур чадвараас гадна сэтгэл зүтгэл хамгаас чухал” гэдгийг онцлов.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 16 аймаг, 245 сум суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцаар Монгол Улсын цахилгааны 80 орчим хувийг хангаж байна. Жилд ОХУ-аас 176.3 сая кВт.цаг, БНХАУ-аас нэг тэрбум 90 сая кВт.цаг эрчим хүч импортолдог. Өвлийн их ачааллыг давах бэлтгэлийн хүрээнд техник зохион байгуулалт болон засвар шинэчлэлийн ажлууд хийж гүйцэтгэснээ компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу танилцуулав.
Байгалийн гамшгийн улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, төмөр бетон тулгуурууд унах тохиолдол бий. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 10.08-ны өдөр Дархан дэд станцаас Хөтөл чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, Дархан дэд станцаас 3 км-ийн зайд 2 ш тулгуур унаж, мөн 3 ш тулгуур хазайсан. Үүнийг нөөц хөрөнгөөс гаргаж, яаралтай арга хэмжээ авсан байна. Цаашид нөөц хөрөнгө бүрдүүлэлтэд анхаарч ажиллах шаардлагатайг компанийн удирдлагууд онцоллоо.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

ene yugaan taniltsdag ym hogiiin shaaar shuude negl gemgui shudrag tsaraitai