Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Беларусь Улсын “МАЗ” компанийн ерөнхий захирал Д.С.Катеринич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Беларусийн тал Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ хүрээнд гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин нийлүүлэхээр хоёр улсын холбогдох яам, агентлаг, компани урьдчилан тохиролцсон байна. Монгол, Беларусийн Засгийн газар хооронд энэ тухай хэлэлцээр байгуулснаар 10 хүртэл жилийн хугацаатай, 15 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэх юм.
Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулж чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ. Тэрээр жил гаруй хугацаанд яригдаж байгаа дээрх төслийг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэлээ.
Төслийг хэрэгжүүлснээр онцгой байдлын албанд ашиглаж байгаа автомашины чанар сайжирч, энэ хэрээр аюулт үзэгдэл, гал түймрийн голомт зэрэгт түргэн шуурхай очих, иргэдийн амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах илүү боломж бүрдэх юм.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
