БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр өнгөрсөн сарын 26-29-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт ажиллалаа. Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт зэрлэг гахайн мялзан өвчин гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан тэрбээр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг, чиглэл өгсөн юм.
Ингэхдээ, тус аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Булган аймгийн мэргэжлийн холбогдох байгууллагууд өвчний голомт дээр ажиллаж байгаа хүмүүст вакцин хийх зэргээр онцгой анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ бол болзошгүй эрсдэл шүү. Зэрлэг гахайн мялзан өвчинг шуурхай шинжлүүлж, дараагийн арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна. Дараагийн тандалт судалгааг зохион байгуулах нь зүйтэй. Онцгой байдлын албан хаагчид вакцин хийлгэчихдэг болохоор харьцангуй эрсдэл бага. Харин энгийн иргэд, малчид маш эрсдэлтэй байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.
Түүнээс гадна дэд сайд Ц.Батбаяр уулзалтын үеэр агаарын бохирдлын асуудлыг хөндөж, утааг бууруулах чиглэлд ажиллахыг анхаарууллаа. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, нүүрсний хэрэглээг багасгах, аль болох байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай, аюулгүй технологийг хэрэглэхийг олон нийтэд санал болгох, сурталчлах, мэдээлэл өгч ажиллах хэрэгтэй байгаа хэмээн дээрх байгууллагын төлөөллүүдэд хэллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
