Цөмийн энергийн комиссын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм.
Харин зөөврийнх нь автозам, барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй осол, хэвийн бус нөхцөл, байдал үүсэхээс сэргийлэх зорилго агуулжээ.
Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахтай холбоотой дүрмийг баталснаар багажны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг аль болох бага хэмжээнд байлгах, ажиллагсдын цацрагийн шарлагын тунг стандартад заасан хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоолоо.
Дүрмүүдийн биелэлтийг хангуулж ажиллахыг геологи, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, зам, барилга болон хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад Цөмийн энергийн комиссын хурлаас үүрэг болголоо.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, судалгаа, шинжилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, загвар, тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр цацрагтай харьцдаг ажиллагсдын тоо гурав дахин өссөн судалгаа гарчээ.
Мөн хуралдаанаар Цөмийн энергийн комисс, ОХУ-ын “РосАтом” хооронд “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулахыг зөвшөөрөв.
Төв байгуулснаар цөмийн суурь болон хавсарга судалгаа хийх, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр технологи нэвтрүүлж дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн уул уурхайн түүхий эд боловсруулах, чанар, агуулгыг нь өндөр нарийвчлалтай тогтоох, татварын орлогыг нэмэгдүүлэх, малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх, үр тарианы гарц нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, боловсон хүчин сургаж бэлтгэхэд чухал нэмэр болно гэж Цөмийн энергийн комисс үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
