УИХ-ын гишүүн, БХБ-ын Сайд Х.Баделхан өнөөдөр (2017/11/13) Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён С.В.Чепурной тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, барилга, хот байгуулалт, орон сууцны салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.
Талууд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Монголын хэсгийг 2014-2016 онуудад Барилга, хот байгуулалтын дэд сайд, сайд ахалж ирсэн бөгөөд салбарын сайд мөн тус улсад албан ёсны айлчлал хийсэн зэрэг хоёр талын харилцааны механизмын хэрэгжилтийн талаар ярилцсан юм.
Энэ үеэр ярилцаж, хэлэлцэж ирсэн Европын норм стандартыг болон 1960-90-ээд оны угсармал барилгыг сэргээн засварлах, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи нэвтрүүлэх, боловсон хүчнийг давтан мэргэшүүлэх зэрэг чиглэлд тус улсын Архитектур, барилгын яамны харьяа С.С.Атаева-ын нэрэмжит “Орон сууц-НИПТИС” эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, шил, керамикийн хамтарсан үйлдвэрийг Монголд байгуулах, орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зэрэг тодорхой саналуудыг хамтын ажиллагааны хүрээнд ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэгт Талууд санал нэгдлээ.
Мөн Монгол Улсын Барилгын хөгжлийн төв, Бүгд Найрамдах Беларусь Улсын Архитектур, барилгын яамны харьяа С.С.Атаевагийн нэрэмжит “Орон сууц-НИПТИС” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооронд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны Протокол байгуулж ажиллахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Элчин сайд С.В.Чепурной Сайд Х.Баделханд хамтын ажиллагааны Протоколын төслийг албан бичгийн хамт гардуулсныг хүлээн авч, ойрын хугацаанд байгуулж, цаашид хамтын ажиллагааг олон чиглэлд эрчимжүүлэн ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
