УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлт гаргажээ. Учир нь БНСУ-д суух Элчин сайдаар дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулах, томилгооны асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзсэн тул ийнхүү хүссэн байна. УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн тул Ж.Батзандан албан ёсоор УИХ-д ханджээ. Ж.Батзандан гишүүн “Нийтийн сонсгол бол Монгол Улсын хуулийн дагуу хийгдэж буй үйлдэл. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд би санаачлага гаргаж, нийтийн сонсгол явуулахыг хүсч байгаа” гэлээ. Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсголыг 14 хоногийн дотор товлон хуралдуулах ёстой. Шаардлагатай бол байнгын хороо болон дэд хорооны дарга нээлттэй сонсголыг яаралтай зохион байгуулж болдог байна. Нээлттэй сонсгол хийхийг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүдийн гурав нь Ардчилсан нам, 19 нь МАН-ын гишүүд байна. Элчин сайдад нэр дэвшиж байгаа Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дараах гишүүд дэмжжээ. Ж.Энхбаярыг дэмжиж байгаа доорх гишүүдэд Б.Хурцаас жийрхэх “но” байхгүй аж.
- УИХ-ын гишүүн Л.Болд
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан
- УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
- УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан
- УИХ-ын гишүүн С.Жавхлан
- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
- УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- УИХ-ын гишүүн Г.Солтан
- УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
- УИХ-ын гишүүн Х.Баделхан
- УИХ-ын гишүүн О.Батнасан
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
- УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар тус тус гарын үсэг зуржээ.
Монголын тагнуулын болон Авлигатай тэмцэх газрыг нэлээд хугацаанд тэргүүлсэн Б. Хурцаас манай улстөрчид, олигархиуд,авлигачид,бизнес эрхлэгчид зэрэг ер нь “мөнгөлөг”,бэл бэнчин зузаан хүмүүс айн чичирдэг бололтой. Тэдний нууцыг мэддэг Б.Хурцтай үг сөргөх хэрэггүй гэж бодож явдаг нь илт. Үүнийг Ж.Батзандан өчигдөрхөн тасхийтэл хэлж,олон хүний зүрхэнд шар ус хуруулав. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Б.Хурцыг албан тушаалаас нь холдуулсан. Гэтэл дээдсүүд Б.Хурцыг албан тушаалаасаа огцроод “газардаж” амжаагүй байхад нь БНСУ-д суух элчин сайдаар томилохоор болсон. “Хаалгаар гарсан хүн тооноор орж ирэв” гэдэг шиг Б.Хурц хэмээх тагнуулч эр төрд хэрэгтэй зайран юмсанж. Хэдэн жилийн өмнө Б.Хурцыг “Франц, Англи, Герман зэрэг гурван улсын хил дамнуулан хүн хулгайлсан хэрэгтэн. Германд шоронд хоригдож байгаад ирсэн”,хүн зодсон, гэмт хэрэгт холбогддог ч “уснаас хуурай гардаг” гээд л шуугиж байсан. Гэтэл удаагүй байтал АТГ-ын дэд дарга болгосон. Дараа нь Тагнуулын газрыг толгойлох хүн гээд суудлыг нь өөрчилсөн. Энэ мэт түүнтэй холбоотой үлгэр домог шиг яриа олны дунд яригдсаар байдаг. Өнгөрснийг эргэн дурсахын учир нь Б.Хурц гэдэг хүний өөдөөс сөргөлдөх зоригтон Монголд байхгүйтэй холбоотой. Б.Хурцтай харгалдвал өөрийнх нь зөөлөн суудал,тансаг амьдрал, эд баялаг,амь нас нь ганхчих гээд хэцүүддэг ч байж болох. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнээс “ял асууж” магадгүй нь. Юу болохыг харах л үлдэв.
Н.Дөл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг

haha shal hudlaa, dotroo aisan shaasan