Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа.
Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.
Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино болон урт хугацаат өр төлбөрийн үлдэгдэл буурсан байна.
Засгийн газар эхний ээлжинд 21 мянган айл өрхийг эрчим хүчээр шат дараатай хангаж, энэ жил 68, ирэх жил 223 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр утаа ялгаруулдаг 21 мянган яндан байхгүй болж, энэ хэрээр агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.
“XXI зуунд, улсынхаа нийслэлд гэрэл цахилгаангүй амьдардаг байж таарахгүй. Манай Засгийн газар ойрын хоёр жилд Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй байгаа 5000 орчим өрхийг эрчим хүчээр бүрэн хангана” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Улс орон тусгаар улс байхын тулд хүнсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч, нефть, харилцаа холбоо, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх ёстой. Эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд 7-8 хувиар нэмэгддэг бол эрчим хүчний үйлдвэрлэл 3-4 хувиар нэмэгдэж байна. Цаашид үйлдвэр олноор байгуулагдаж томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих үед эрчим хүчний дутагдалд орох магадлалтай. Иймээс Засгийн газар Шивээ-Овоо, Тавантолгой, Багануур, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцыг барьж, “ДЦС-3”-ыг өргөтгөн “ДЦС-4”-ийн шинэчлэлд онцгой анхаарна гэлээ.
“ДЦС-4”-ийн хамгаалалтын зурвас, тэр дундаа байгууллагын хашаанд 20 орчим аж ахуйн нэгжид газар олгосон тухай мэдээлэл надад ирсэн. Улсын онц чухал обьектийн аюулгүй ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Цаашид төрийн ажилд сэтгэл гаргаж, сахилга, хариуцлага, дэг журамтай, уялдаа холбоотой ажиллахыг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлагад анхааруулав.
“ДЦС-4” компани төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70, Улаанбаатар хотын дулааны 60 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 1400 хүн ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ашгүйдээ, хотод амьдардаг хэрнээ тог цахилгаангүй айл олон байдаг. Бүгд дулаантай болчихвол хотын утаа бага ч гэсэн хасагдана. Ерөнхий сайдын ажил хэрэг ахицтай байнадаа.