Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн (2017.11.13) Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Улаанбаатар хотын гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын хүрээнд 2017 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт хийгдсэн дэд өртөө, агаарын шугамын барилга угсралтын ажилтай газар дээр танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 40 хороонд 63 дэд өртөө, 10 кВ-ын 19.5 км агаарын шугам, 10 кВ-ын 9.2 км кабель шугам, 0.4 кВ-ын 114.5 км агаарын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна. Дээрхи ажлын хүрээнд 6 дүүргийн 6,000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчинд холбогдох техникийн боломж бүрдэж айл өрхүүд цахилгаан эрчим хүчтэй болж байна.
Сонгинохайрхан дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирэх айл өрх өдөр өдрөөр нэмэгдэж, суурьшлын бүс тэлэхийн хэрээр алслагдсан хороодод цахилгаан шугам хүрэх боломжгүй болжээ. Тус хорооны айл өрхүүд хамгийн багадаа 3-5 жил гэрэл, цахилгаангүй байсан бөгөөд оршин суугч Б.Батноровынх гэхэд есөн жилийн өмнөөс энд суурьшжээ. Ирсэн даруйдаа шалны халаалттай шинэ байшин барьсан ч тог, цахилгаангүйгээс гэр барьж амьдарч байсан гэнэ. Харин тог цахилгаанд холбогдсоноор тав тухтай орчин бүрдэж, шалныхаа халаалтыг ажиллуулаад байшиндаа амьдрах боломж бүрдсэнийг ярьж байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнхэлэхдээ “Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүрэгт холбосон дэд өртөөг хүлээж авлаа. Энэ ондоо багтаан Улсын төсвийн 2017 оны тодотголоор Нийслэлийн агаарын бохирдолтой бүсэд байрлах гэр хорооллын 23 хорооны 21,362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, мөн цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэнэ. Айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчинд холбохоос гадна Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд одоо ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Нийслэлд одоогийн байдлаар 200 гаруй халаалтын зуух байна.Эдгээрийг ирэх хоёр жилийн хугацаанд шат дараалтайгаар төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр агаарын бохирдлыгбууруулахад хувь нэмэр болно гэж үзэж байна. Дээрхи ажлуудыг гүйцэтгэхэд шаардлагатай 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасан бөгөөд энэ ондоо багтаан гүйцэтгэхээр манай салбарынхан зүтгэж ажиллана.” гэв.

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
