Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр талууд ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байгаад санал нэгдлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилж, урлаг, соёл, иргэдэд чиглэсэн олон арга хэмжээ зохиож байгаад сэтгэл хангалуун байна гэв.
Япон Улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд Шадар сайд талархал илэрхийллээ. Энэ дэмжлэг эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад жинтэй хувь нэмэр оруулна гэж онцлон тэмдэглэв.
Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Монголын тал хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх, менежменттэй холбоотой хэлэлцээрийн явцыг түргэсгэхэд Шадар сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Масато Такаока хүсэв. Энэ асуудлыг Засгийн газар ойрын үед хэлэлцэн тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөсөн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэг чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Цаашид Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт болон Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахад анхаарна гэлээ.
Мөн уулзалтаар аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
