Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлипийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг найрсаг харилцаатай, Итали Улсын Засгийн газар болон Италийн Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлээд хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.
Монгол улс 25 сая ямаатай нийт 9400 тонн ноолуур гаргадаг бөгөөд энэ нь дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзэлдэг. Цаашдаа түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах зорилготойгоор ажиллаж байна. Итали улс нь ноос, ноолуур самнах, ээрэх машин гэх зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд танигдсан. Иймээс Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа тус улсын техник технологийг нэвтрүүлэх санхүүжилтийн дэмжлэг хүссэнийг Элчин сайд нааштайгаар хүлээн авч асуудлыг судлан хамтран ажиллахаар боллоо.
2017.11.16
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Куба улсаас Монголд улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.
Хоёр орны хөдөө аж ахуйн салбарт байгуулсан санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 5 дугаар сард Куба улсын Лабиофам үйлдвэрийн төлөөлөгчид, тэр дундаа Лабиофам үйлдвэрийн Вьетнам дахь салбарын захирал, Монгол улсад айлчилж, санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд 2003 онд малын бэлчээрт ноцтой хохирол учруулдаг мэрэгч амьтдыг устгах бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн. Био гаралтай бүтээгдэхүүн учир хүн болон бусад амьтанд хор хөнөөл учруулахгүй гэдгээрээ онцлог. Лабиофам үйлдвэрийн хортон шавьж, мэрэгч амьтныг устгах бүтээгдэхүүн өндөр үр дүнд хүрсэн нь санамж бичгийн биелэлт сайн байгаагийн илэрхийлэл гэдгийг уулзалтын үеэр ноён Элчин сайд онцоллоо.
Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэгч хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж, шинэ шатанд гаргахад анхаарал хандуулан ажиллана гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.
2017.11.17
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Израиль улсын элчин сайд Цви Хэйфец, Элчин сайдын орлогч Жонатхан Задка , Соёл, шинжлэх ухаан, академи хариуцсан дарга Рони Абрамсон нарыг хүлээн авч уулзлаа.
2017 оны 8 дугаар сарын 23-наас 26-ны хооронд ГХЯ-ны сайд асан Ц.Мөнх-Оргил, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга тэргүүтэй төлөөлөгчид Израиль Улсад айлчлал хийсэн. Уг айлчлалын үер Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мөн тус улсын хөдөө аж ахуйн салбарт сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалан услалтын дуслын системийн аж ахуйтай танилцах, энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцаж тохирсон. Энэ хүрээнд манай тал Монголын талаас тавьсан саналыг хүлээн авч, бүх төвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр ноён Элчин сайд илэрхийлсэн.
Найрсаг хамтын ажиллагаатай Израиль Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ажиллана гэдгээ Сайд Б.Батзориг илэрхийллээ.
Биокомбинатын “өргөтгөлийн” ажил хавар эхэлнэ
2017.11.20
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны сайдын Комиссар Иштван Юуг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг Монгол-Унгарын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэр дундаа хоёр орны хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат ТӨҮГ-н шинэчлэл, өргөтгөлийн ажлыг урагшлуулахад анхаарал хандуулан ажиллаж байгаад Комиссар Иштван Юу-д гүн талархал илэрхийлсэн.
Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллээр хангах зорилго бүхий байнгын механизмтэй техникийн түвшний хүмүүсээс бүрдсэн төслийн нэгжийг байгуулсан. 2018 оны 5-р сараас өмнө уг төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажил өрнөж байна. Төслийн хүрээнд Монголдоо вакцин үйлдвэрлэх боломжийг судалж, ажил хэрэг болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаагаа Сайд Б.Батзориг хэллээ.
Хоёр тал шүлхий, мялзан, цэцэг өвчний вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Унгар улс болон Европын бусад орнуудаас хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх мөн төслийн нэгжийн бүрэлдэхүүнд Унгарын талаас холбогдох мэргэжлийн хүнийг удаан хугацаагаар томилон ажиллуулахаар тохиролцож, ажлаа эхэллээ.
Шүлхийн вакциныг үйлдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Биокомбинат ТӨҮГ-н одоо байгаа нөхцөл байдалтай танилцаж, зээлийн хөрөнгөөр хэдэн ээлжээр ямар төрлийн вакциныг үйлдвэрлэх боломжтой эсэх мөн техникийн түвшний асуудлыг тодорхойлох нь чухал. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа Комиссар Иштван Юу илэрхийлсэн.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
