Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Засгийн газар энэ залгамж чанарыг хадгалж Иж бүрэн түншлэлийн харилцааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгийг сайд Г.Занданшатар тэмдэглэв.
БНСУ ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар хууль дээдлэх, авлига, хүнд сурталтай тэмцэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг хангах чиглэлээр тууштай ажиллаж байгааг тодотгов.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлал, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт дулааны станц байгуулах, “Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс хоорондын шууд нислэгийн тоог нэмэх зэрэг асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
