Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан БНЭУ-д суугаа ЭСЯ 2017 оны 11 дүгээр сарын 24-нд Шинэ Дели хотноо ”Монгол: Хөх тэнгэрийн орон” ном хэвлүүлснээ танилцуулав.
Энэтхэгийн төр, Засгийн засгийн газрын болон ажил хэргийн холбоотой Монголын анд, нөхөд, Шинэ Дели дахь Дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд оролцсон энэхүү арга хэмжээг Элчин сайд Г.Ганболд нээж үг хэлэв. Тэрбээр Монгол, Энэтхэг эртний түүх, арвин соёлтой ард түмэн. Түүх, соёл, оюун санааны бат хэлхээ, элэгсэг дотно харилцаа тэднийг холбож байдгийг тэмдэглэв.
Манай хоёр улс ардчилал, чөлөөт эдийн засгийн харилцааг сонгосон төдийгүй, улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн биеэ даасан байдлаар бататган бэхжүүлэхийг зорьдог. Уламжлалт дотно хэлхээ холбоонд суурилсан энэхүү уламжлалт найрсаг харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.
“Монгол: Хөх тэнгэрийн орон” номонд Элчин сайдын мэндчилгээ, нийтлэл, Энэтхэгийн монголч эрдэмтдийн сонирхолтой ярилцлага, Монгол-Энэтхэгийн найрсаг харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, аж үйлдвэрийн хөгжлийн тухай баримт мэдээлэл, Монгол угсаатны ёс заншил, зан үйл, ахуй амьдрал, онгон байгаль, дурсгалт газруудыг харуулсан гэрэл зураг, англи хэлнээ хөрвүүлэгдсэн Монголын уран бүтээлчдийн шүлэг, яруу найргийн дээжис багтжээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
