Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төв нь “Барилга Мегастор” төвд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Барилга Мегастор”-т нээсэн, “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаатай танилцлаа.
“Барилга Мегастор”-н хоёрдугаар давхарт байрлах мэдээллийн төв нь аравдугаар сарын 23-наас иргэдэд мэдээлэл өгч, үйлчилж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал, онцлогийг танилцуулсан үзэсгэлэнг гаргасан байлаа. Уг төвд очсон иргэд 20 гаруй компанийн 50 гаруй нэр төрлийн технологитой танилцах, хооронд нь харьцуулах байдлаар өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой аж.
Тэгвэл “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д БЗД-ийн 23-р хорооны иргэн Д.Болдын гэр бүл халаалтын технологи сонирхож байсан юм. Тэрбээр амины орон сууцанд амьдардаг бөгөөд цахилгаанд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулсан технологиудыг харьцуулан, мэдээлэл авч яваагаа дуулгалаа. Д.Болд “Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь сайн хэрэг болсон. Мэдээллийн төвөөрөө дамжуулан өөр олон технолгиудыг танилцуулж, иргэдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар техник, технологи ашиглах талаархи мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй байна. Мөн мэдээллийн энэ төвийг өөр олон газарт байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн энд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа компаниуд үнийн уян хатан нөхцлийг санал болгож оролцох ёстой” гэсэн юм.
Түүнээс гадна уг төвөөр үйлчлүүлж байгаа ихэнхи иргэд агаарын бохирдлыг бууруулсан технологиос гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байлаа.
Мөн мэдээллийн төвийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа болон иргэд ямар төрлийн бүтээгдэхүүн илүүтэй сонирхож байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилтан Б.Даваасүрэнгээс тодруулсан юм. Б.Даваасүрэн “Мэдээллийн төвд өдөр бүр маш олон иргэд ирж үйлчлүүлж, мэдээлэл авч байна. Ихэнх иргэд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуур болон шалны халаатыг сонирхож байна. Гол асуудал нь санхүүгийн асуудал байна гэсэн санал, сэтгэгдлийг хэлж байгаа. Үүнийг шийдэхийн тулд зарим компаниуд тодорхой банкны лизингийн үйлчилгээ үзүүлж байна. Нарийн мэдээллийг мэдээллийн төвд ирж авах боломжтой” гэв.
Түүнээс гадна Мэдээллийн төвд танилцуулагдаж буй зарим технологиос дурдвал, иргэдэд “Кореан Кабль” компанийн зүгээс иргэдэд 4-5 төрлийн шалны халаалтын системийг танилцуулж байлаа. Тус компанийн цахилгаанчин Д.Жавзандамбын хэлснээр танилцуулж буй шалны халаалт нь цахилгаанд хэмнэлттэй төдийгүй, дулаан алдахгүй байх давуу талтай аж. Үнийн хувьд 1м2 нь 25-45 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.
Мөн “Хос цамхаг” компани цахилгаан халаалтын технологийг иргэдэд санал болгож байлаа. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэмээн тус компанийн ерөнхий менежер Г.Атарцэцэг хэллээ. Мөн тэрбээр “Иргэд бүтээгдэхүүнээ сонголоо гэхэд санхүүгийн асуудалтай зарим нь тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд “Хаан” болон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны лизингээр манай компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой” гэсэн юм.
Энэ мэтчилэн олон төрлийн бүтээгдэхүүн уг төвд танилцуулагдаж байна. Зарим компаниуд зөвхөн монгол гэрт ашиглах боломжтой халаагуурын технологийг ч санал болгож байлаа. Монгол гэрийн хувьд дулаан алдагдал их. Тэр утгаараа ямар дулаалгын материал, технологи ашиглаж гэрээ дулаан байлгах, нүүрс бага хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээллийг ч уг төвөөс авах боломжтой аж.
Мөн БОАЖЯ-наас нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан байгаа бөгөөд энэ хүрээнд “Хас банк” иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож, байгальд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ашиглах технологи, нэвтрүүлэх, хэрэглэх, төсөл хөтөлбөрийг дэмжих юм байна.
Эцэст нь хэлэхэд, байгальд ээлтэй, агаар орчныг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж буй уг төв нь өвлийн улирлыг дуустал буюу ирэх оны хоёрдугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Мөн тодорхой судалгаа хийж, үр дүнг тооцоолсны дараа өөр хэд хэдэн байршилд салбар төвийг нээн иргэдэд үйлчлэх аж.




2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
