Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д зохиогдсон Дэлхийн интернэтийн их хуралд оролцох үеэр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнВан Хунинтэй хоёр талын уулзалт хийв. Энэ нь ХКН-ын XIX их хурал, МАН-ын XXVIII их хурал болсны дараа ХКН болон Монгол Улсын Засгийн газрын дээгүүр албан тушаалтнуудын хийж буй анхны уулзалт болсноороо онцлог юм. Ван Хунин нь саяхан хуралдсан ХКН-ын XIX их хурлаар шинээр сонгогдсон Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны 7 гишүүний нэг бөгөөд тус намын гадаад бодлого тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг улстөрч юм.
Уг уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Н.Туяацэцэг нар оролцжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргын хувьд хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд бүх салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Шадар сайд Ө.Энхтүвшин “Ирэх онд болох Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдаанаас гарах үр дүнг илүү өгөөжтэй болгохын төлөө Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг ярилцаж, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахад бид бэлэн байна. Ялангуяа, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн механизмын хүрээнд хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох саналтай байна” гэлээ. Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд “2018 оноос эхлэн зохион байгуулах Хятадын Олон улсын импортын үзэсгэлэн”, “Азийн Санхүүгийн хамтын ажиллагааны холбоо”, “Бүс ба Зам-Санхүү, эдийн засгийн хөгжлийн судалгааны төв байгуулах” зэрэг санаачилгад манай талаас ач холбогдол өгч байгааг Шадар сайд дуулгалаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин “БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ “Эдийн засгийн төслүүдэд Монголын талын эрх ашгийг түлхүү харгалзаж хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлснийг онцлоод ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнВан Хунинд дараах хүсэлтийг тавив. Нэгдүгээрт, Хятадын талаас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг түргэтгэх, хоёрдугаарт, Ши Жиньпин даргын илэрхийлсэн ирэх 3 жилд олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн асуудлаар ойрын үед ярилцах саналтай байна, гуравдугаарт, Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай 2004 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, хилийн зарим боомтыг олон улсын статуст шилжүүлэх, хилийн төмөр замын холболтын цэгийг ойрын хугацаанд тохирох хүсэлтэй байна. Мөн Гашуун сухайт-Ганц модны боомтын чиглэлд нүүрс гаргаж буй машины очерын ачаалал сүүлийн саруудад нилээдгүй нэмэгдэж, 100 км орчим урт дараалал үүсээд буйд онцгой анхаарал хандуулахыг хүсэв.
Ван Хунин “Бид хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа хөгжүүлэхийг эрмэлздэг. Хөрш орнуудтайгаа хөгжүүлэх харилцааны тэргүүнд Монгол Улс байдаг билээ. Бид Монгол орны тогтвортой хөгжлийг тууштай дэмжих болно. Манай улс цаашид ч Монголын сайн хөрш, сайн түнш байх болно.
Саяхан болж өнгөрсөн ХКН-ын XIX хурлаар стратегийн төлөвлөгөө гарсан. Хятадын тал гадаад улс орнуудтай нээлттэй хамтарч ажиллах байр суурьтай байгаа бөгөөд үүнд хөрш орнууд мөн багтсан юм. Үүгээр дамжуулан Хятад, Монголын харилцаанд шинэ боломжийг нээж өгч байна хэмээн би харж байна. Хятадын “Бүс ба Зам”-ыг Монголын хөгжлийн зам санаачлагатай уялдуулахыг Хятад Улс дэмжиж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Иймээс бид хоёр талын харилцааг улам урагшлуулна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам ахиулах болно. Мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хамтран урагшлуулах болно.
Ши Жиньпин дарга хэлэхдээ Монголын талын байр суурь, ашиг сонирхолыг хүндэтгэж, чухалчилна хэмээсэн. Манай даргын энэхүү хэлсэн үгийг Та мөн дурдсан. Бид хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхдээ манай даргын энэхүү үгийг мөрдөн ажиллаж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд хоёр улсын хамтын ажиллагаанд жижиг, сажиг асуудлууд гардаг талаар Та мэдэх байх. Хоёр талын зарим төслүүд хэрэгжихэд хүндрэл тулгарах үе байдаг. Таны дурдсан хилийн боомт, экспорт, импортын асуудал, уул уурхайн бүтээгдэхүүний асуудлуудыг бид холбогдох байгууллагуудад мэдээлэнэ. Мөн энэхүү асуудлаар дараагийн комиссын хуралдаанаар ярилцана.
2020 он гэхэд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн тулд хоёр талын Засгийн газар ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай. Өнөөдрийн худалдааны эргэлт 4.6 тэрбум ам.доллар байгаа. Гэхдээ энэхүү асуудал мөн дэлхийн эдийн засгийн байдлаас хамааралтай. Хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түвшнийх гэдэг нь их чухал юм. Үүнтэй холбогдуулан хоёр улс бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэх нь их чухал хэмээн үзэж байна. Ши Жиньпин дарга олон удаа энэхүү байр суурийг илэрхийлж байсан. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх тэгш байдлыг хүндэтгэн үзнэ хэмээсэн” гэжээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
