Саудын Арабын эрх баригчид тус улсад кинотеатруудын үйл ажиллагааг зөвшөөрч байгаагаа өчигдөр зарлалаа. Хэт хуучинсаг үзлийг баримтлагчид 1980-аад оны үед кинотеатруудыг соёл, шашны дайсан гэж үзээд хаалгыг нь барьсан.
Одоо ч Саудын Арабын шашны зүтгэлтнүүд киног ард түмний ёс суртахууныг доройтуулах хэрэгсэл гэж үздэг. Гэхдээ энэ удаа угсаа залгамжлагч хан хүүгийн хэт хуучинсаг үзэл баримтлагчидтай хийж байгаа тэмцэл ялан дийлж байгаа аж. Өөрөөр хэлбэл шинэчлэлийг дэмжигч,түгээгчдийн талынхан улс орноо хөгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэж байна.
Тус улсын Мэдээлэл, соёлын яамны мэдэгдэлд “Хаант улсад 2018 оны эхнээс арилжааны зориулалттай кинотеатруудын үйл ажиллагааг зөвшөөрч байгаа нь 35 орчим жилийн дараах анхны тохиолдол болж байна” гэжээ. Гэхдээ бусад олон нийтийн газруудын нэгэн адил шинээр нээгдэх кинотеатруудын суудал нь хүйсээр ангилсан байх төлөвтэй байгаа ажээ.
Газрын тосноос хараат эдийн засагтай Саудын Араб улс цаашдаа энтертайнмент салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх бодлого барьж байгаагийн нэг жишээ энэ юм. Энэ онд Саудын хаан ширээг залгамжлагчаар тодорсон залуухан ханхүү Мохаммед бин Салман хуучинсаг ёс заншлыг эвдэж, улс орондоо нээлттэй, орчин үеийн нийгмийг бий болгоно гэж амлаж байгаа. Ирэх оны дундаас эхлэн тус улсад эмэгтэйчүүд автомашин жолоодохыг зөвшөөрдөг болох шийдвэрийг Салман хаан өнгөрсөн намар батласан. Саяхан эмэгтэйчүүдийг анх удаа спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нэвтрэхийг зөвшөөрдөг болсон юм. Эдгээр өөрчлөлт нь угсаа залгамжлах ханхүүгийн хэт хуучинсаг улс орондоо хийж буй шинэчлэлүүдийн эхлэл юм.
Эх сурвалж: ВВС

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
