Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа.
Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа.
2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал 2010 онд 200 гаруй бүртгэгдэж байжээ.
Энэ нь “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж байгааг зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд оролцогчдод онцлон анхааруулав. Шадар сайд Засгийн газрын хуралдаанд газар хөдлөлтийн эрсдэл мэдээлэл, улс орон даяар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах төсөв зэргийн талаар танилцуулна гэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг дүгнэж аймаг орон нутаг дахь асуудал хариуцсан мэргэжилтнүүд төсвөө дахин боловсруулах, нэн тэргүүнд улсын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй цэцэрлэг, сургууль, эмнэлэг, музейн барилгуудын жагсаалтыг шинэчлэн гаргах, бүх барилга байгууламжийг паспортжуулах ажлыг эрчимжүүлэх, зарим аймагт онцгой байдлын албаны барилгыг барих, барилгын чанарын лаборатори байгуулах, гамшгийн үед зарлан мэдээлэх тусгай дуут дохио, түр орогнох байр, цуглах талбайг аймаг сум бүрт байгуулах зэрэг асуудлыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар боллоо. Улмаар ирэх сарын тавны дотор 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөний төслөө нэгтгэн ирүүлэхийг үүрэг болгон албан даалгавар өгч “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурлыг 12 дугаар сарын 18-нд зарлав. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
