Хамгийн муу авто замтай, бөглөрөл бүхий 10 хотын 9 нь 10-аас дээш сая хүн амтай. Харин зөвхөн нэг хот ердөө ганцхан сая хүн амтай юмсанж. Энэ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. Ийм цөөн хүн амтай боловч зам дээр больё гэтэл бөглөрч байгаа нь тухайн хот, улсын удирдлагаар ажиллаж байсан эрхмүүдийн буруутай үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой юм. Тэдний нэрсийг дурдвал, М.Энхболд, Ц.Сундуй, Т.Бадамжунай гээд хөвөрч өгөх бөгөөд газрын албанд ажилладаг хэдэн зууны хүний гинжин хэлхээ болон хувирч мэдэх юм. Эрх мэдэлтнүүд буруутайг монголчууд бүгд мэддэг, мэддэгийг нь тэр нөхөд мэддэг, улс даяараа учрыг мэддэг ч тэдэнтэй ямар нэгэн хариуцлага тооцдоггүй нь бүр гайхалтай.
Дэлхий дээр хагас саяас дээш хүн амтай 1000 гаруй хот байдаг. Харин замын бөглөрлөөрөө 4 дүгээр байранд орсон энэ хачирхалтай хот бас нэг сөрөг зүйлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр бол хорт утаа. Дэлхийн нийслэл хотуудаас хамгийн хүйтэн гэгддэг энэ хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн их нүүдэл бий болоод олон жил болж байгаа юм. Хот бараадаж ирсэн иргэдэд зориулсан орон сууц, дулааны шугам сүлжээ байхгүй. Тэд хотын захад зарим нь бүр уулан дээр амьдарч нүүрс түлнэ. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад хөдөөнийхөн энэ хотоос явахгүй байгаа нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-д ордог энэ том улсын хөдөө нутагт хөгжил цэцэглэлт байхгүйтэй холбоотой.
Энэ хөөрхийлөлттэй хотын ийм болсон шалтгаан нь мэдээж, улс төрчдийн хариуцлагагүй үйлдэл, шийдвэр, тэдний адгийн муухай шунал, хэзээ ч үл цадах мангасын ходоод, хараал идсэн намчирхал, албан тушаалын наймаа, иргэдийн улс төрийн хийрхэл, цусанд нь байх маргаашийн биш өнөөдрөө аргацаасан монгол сэтгэхүй гээд тоо томшгүй зүйлс нөлөөлсөн юм. Утаандаа хордож, бөглөрөлдөө идэгдсэн энэ хотыг аврах нь тийм ч хэцүү зүйл биш юм. Учир нь энэ орон хүн ам багатай, хүнээсээ хэдэн арав дахин их малтай, газрын доор нь эрдэнэс баялгаар дүүрэн. Энэ их баялгийг ашиглаж, зөв зохистой зарцуулаад эхэлбэл ердөө хэдхэн жилийн дотор дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн зэрэгт хүрэх боломжтой. Харамсалтай нь улс төр, албан тушаал, ховдог шунахай хүслээр тархи толгойгоо гашилгасан улс төрчдөөс шалтгаалан энэ улс хөгжинө гэдэг нь юу л бол. Гадны хүний нүдээр хорт утаанд дарагдсан нийслэл маань, шуналдаа идэгдсэн дээдэс, амьдрал хайж яваа доодос бүгдээрээ ингэж л харагддаг юм байна.
Н.Онон

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

хөөрхий дөө бид дэлхий нийтэд ийм л үнэлэмжтэй улс юм даа. Энэ улсыг 27 жил зайдагнасан МАНАН-ийн гай , МАНАН бордооны гахай болсон, ард олон нь зудын тураалд орсон мал болсон.