У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 ч хоноогүй байна. Гэтэл түүний танхимыг тараах сэм хуйвалдаан оны өмнөөс өрнөөд эхлэв бололтой. МАН доторх хагарал эвлэлдээгүйгээс дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоор засгийг бужигнуулах нь мэдээжийн хэрэг. Эрх баригчдын талцал саяхан болсон “Алтансарнай” арга хэмжээний үеэр тод харагдана лээ. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос шинэ оны босгон дээр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү баярын ширээний ард фракц фракцаараа хуваагдан суусан байв. Нэг талд хотын фракцынхан буюу УИХ-ын дарга М.Энхболдыг дагагсад, нөгөө талд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүмүүс гэх маягаар ялгарсан байлаа. УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээний үг хэлснийхээ дараагаар арга хэмжээг орхиод гарахад нь түүний фракцынхан пирхийтэл босоод дагах нь тэр. Ёлкноос гараад У.Хүрэлсүх, М.Энхболдын бүлэглэл тус тусдаа шинэ жилээ тэмдэглэсэн гэх мэдээлэл ч дуулдав.
У.Хүрэлсүхийн эмхлэн байгуулсан Засгийн газар энэ сарын сүүлээр 100 хоногийн тайлангаа тавихаар завгүй ажиллаж байх зуур тэднийг тараах зорилготой нөхдүүд Төрийн ордноор гүйлдэж байгаа ажээ. Тэд намрын чуулган завсарласны дараа гуравдугаар сар дөхүүлээд нэлээд идэвхтэй хөдөлж эхэлнэ гэх мессэж нисгэх боллоо. Энэ дунд Д.Оюунхорол, Ж.Мөнхбат болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад гол үүрэгтэй оролцсон Т.Аюурсайхан, О.Батнасан, Б.Тэмүүлэн нарын нэрс цохогдож байх жишээтэй. Бялуу хүртэж чадаагүй тэдгээр гишүүн М.Энхболдын фракцынханд үйлчлэхээр шийдсэн бололтой. Үндсэн хуулинд зааснаар Ерөнхий сайд юм уу түүний танхимын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Мөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэдэг заалт ч бий. Хэдийгээр У.Хүрэлсүх МАН-ын дарга болоод Ерөнхий сайдын эрх мэдлийг атгасан гэж аархаж байгаа ч улс төр яаж ч өрнөж болно. Гэхдээ мань эр бандааш хочит Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлж оронд нь УИХ-ын гишүүн болохоор санаархаж буй нь эрсэдлээ эртнээс тооцоолсных. Хашир улстөрчийн хувьд энэ зэргийн алсын хараа түүнд байлгүй яахав.
“Хатуу мод салхинд амархан хугардаг” гэсэн дорно дахины нэг хэлц үг байдаг даа. Харин зөөлөн мод хичнээн ширүүн салхи, шуурганд нахилзаж, тахилзаж байгаад хугарчихгүй тэсээд л үлддэг. Түүгээр ч барахгүй ургаж, цэцэглэдэг шүү дээ. Хэрэв Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хатуу мод лугаа байвал удаан оршин тогтнож чадах нь юу л бол. Уг нь тэрбээр бялхаж, бярлахсан энэ их ааг омгоо зөв ашиглаж чадсан бол өдийд намынхаа эв аяыг олчихсон байх ёстой.
Б.Золбоо
Эх сурвалж: Tonshuul.mn

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
