2014 онд ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпийн тоглолтын үеэр тус улсын шилдэг тамирчид сэргээш хэрэглэсэн асуудал дэлхий даяар түгсэн. Түүнээс шалтгаалан ирэх сард БНСУ-ын Пёнчан хотноо болох 2018 оны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхээ хасуулсан юм. Хэд хоногийн өмнө ОХУ-ын 42 тамирчин Швейцарийн Лозанна хот дахь Спортын асуудал эрхэлсэн Олон улсын шүүх /CAS/-д ханджээ. Тэд шүүхийн шийдвэрээр насаараа олимпийн наадамд оролцох эрхгүй болгосныг шударга биш шийдвэр гаргасан хэмээн өргөдөл өргөжээ.
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ 2014 оны Сочигийн өвлийн олимпоос медаль хүртсэн ОХУ-ын зарим тамирчныг сэргээш хэрэглэсэн хэмээн үзэж, тэдний гаргасан амжилтыг хүчингүйд тооцон хэзээ ч Олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан юм.
Ийнхүү эрхээ хасуулсан тамирчид CAS-д хандсан бөгөөд энэ сарын 9-нд шүүх тэдний өргөдлийг хүлээн авснаа мэдэгджээ. CAS ОХУ-ын тамирчдын асуудлыг энэ сарын 22-28-нд хэлэлцэх шийдвэрлэх бөгөөд 1 дүгээр сарын 31 гэхэд тамирчин тус бүрийн асуудалд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байна.
ОУОХ 2014 оны Сочигийн өвлийн олимпоос шагнал хүртсэн ОХУ-ын 46 тамирчныг сэргээшийн хэрэгт буруутгасан. Гэвч хэргийг шалгах явцад тэшүүрчин Денис Юсков болон хоккейчин Анна Шохина нар буруугуй нь тогтоогдсон бол урган гулгалтын тамирчин олимпийн аварга Аделина Сотниковагийн хэрэг хаагдаж үлдсэн Сэргээш хэрэглэсэн 42 тамирчинд ОУОХ хатуу шийтгэл ногдуулсан билээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
