Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсан Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллалаа. Энэ үеэр Дундговь Аймгийн онцгой комиссын хуралд оролцож, өвчний голомтод ажилласан юм. Тус аймагт шүлхий өвчний анхны шинж тэмдэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд илэрч, шуурхай хорио цээрийн дэглэм тогтоон, бусад аймгуудаас татсан вакциныг ашиглан өвчний голомтыг хумих арга хэмжээ авч эхэлжээ. Эхний ээлжинд 300 өрхийн 20399 толгой малыг вакцинжуулж ариутгал халдваргүйжүүлсэн байна. Дундговь аймгийн нутагт энэ өвөл цас бага унаж, бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт сайн байгаа учраас отрын мал ихээр орж ирэх болсон байна. Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий, Дорноговь зэрэг аймгийн нийт 62 сумын 424 өрхийн 442 мянга гаруй толгой мал оторлож байгаа. Энэ нь өвчин дэгдэх нэг шалтгаан болж, цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж буйг Аймгийн онцгой комиссоос танилцууллаа. Мөн цасны зузааныг дагаад цагаан зээрийн нүүдэл ч тус аймгийн нутгийг чиглэх хандлага ажиглагдсан байна.

Тиймээс БОАЖЯ, ХХААХҮЯ тэргүүтэй байгууллагуудаас хамтарсан Ажлын хэсэг гарч Дундговь аймгийн хүрээнд цагаан зээрийн тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд дээж авч холбогдох лабораторид хүргүүлэн ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг анх зээр үхсэн талаар мэдээлэл ирүүлсэн Дэлгэрхангай суманд тандалт хийхэд, зээрийн сүрэгт ил шинж ажиглагдаагүй учраас цусны дээж авчээ. Харин Баянжаргаланд доголсон, ил шинж тэмдэг бүхий зээр байгаагийн зэрэгцээ, сэг зэм байгаа талаарх мэдээлэл малчдаас ирэх болсон талаар сумын удирдлагууд танилцуулсан. Иймд БОАЖ-ын дэд Ц.Батбаяр албан ёсоор шинжилгээний дүн гарч баталгаажаагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс ил шинж тэмдэг илэрсэн зээрийн устгалыг байгаль орчин болон мэргэжлийн хяналтын байцаагч, мал эмнэлгийн хяналт дор баримтжуулан хийх чиглэл өглөө. Түүнчлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм чанд барих, дэглэм зөрчсөн тохиолдол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, малчдад өвчний талаар мэдээлэл өгч, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах, нэмэлт вакцин татан авчрах хугацаанд бэлэн байдлаа сайжруулах чиглэл өгч, нөхцөл байдлыг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулна гэдгээ хэллээ. Дундговь аймгийн зэргэлдээх Говьсүмбэр аймгийн хувьд өвчний голомтыг цаг алдалгүй хумьж чадсан бөгөөд ихэвчлэн тус аймгийн харьяат бус отроор өвөлжиж буй болон малын вакцинжуулалтын дараа шилжин ирсэн малчдын хотноос шүлхий илэрсэн талаар Аймгийн онцгой комиссын зүгээс танилцуулсан юм.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
