Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яамны нийт ажилтнуудтайгаа уламжлалт өргөтгөсөн хурлаа хийлээ.
Хурлын үеэр сайд энэ он гарсаар салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулав. Мөн Ерөнхий сайдын төрийн байгууллагуудад өгсөн чиг үүргийн дагуу сайд Д.Сумъяабазар сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд гардуулав. Үүнд авлигын хяналтыг сайжруулах, иргэдээ сонсч, төрийн албаны хариуцлагыг сайжруулах, ажлын байрны дэг журам болон төрийн албан хаагчийн хууль дүрмийг чанд сахих, төрийн байгууллагын бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх зэрэг 12 заалт тусгагджээ.
Түүнчлэн УУХҮ-ийн сайд “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 20-нд ажлаа авсан даруйдаа хэд хэдэн аймагт ажиллаж, салбарын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Харин он гараад газрын тосны чиглэлийн компаниуд манай улсын хууль дүрмийг баримтлаж байгаа эсэх болон үйл ажиллагаатай нь очиж танилцах болно. Дулаан орохоор алт олборлолт болон энэ чиглэлийн бичил уурхайчдын үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэх бодолтой байна” гэлээ. Мөн тэрбээр энэ онд гадны хөрөнгийн зах зээл, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг туршлагуудтай танилцахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг Монголд татах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн юм.
Уг ажлын хүрээнд ирэх гурав, есдүгээр сард Монголд гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор форумыг зохион байгуулах, УУХҮЯ манлайлан оролцох ёстойг онцоллоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
