Гэр хороололд агаарын бохирдлыг бууруулах техник, технологийн дэвшлийг суурилуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон өрхүүдтэй УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ сараас танилцаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ийн гишүүн Л.Болд, Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан, БОАЖЯ, ЭМЯ болон нийслэл, дүүргийн төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэн өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тойрогт ажилласан юм.

Д.Оюунхорол гишүүн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулга хийхдээ “Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БЗД-ийн 2, 21, 27-дугаар хорооны өрхийн эмнэлгүүдийн хүүхдийн эмчилгээ болон вакцины өрөөнүүдэд ЭКО-Нано халаалтын төхөөрөмжүүдийг өнгөрсөн онд суурилуулсан. Энэ төхөөрөмж нь өрөөг халаахаас гадна чийгшүүлдэг, 100 хувь ариутган халдваргүйжүүлж байгааг эмнэлгийнхэн маань онцолж байгаа. Өрхийн эмнэлгүүдээс гадна 27-р хорооны хэд хэдэн айл, 102-дугаар сургуулийн нэг ангид туршилтын шугамаар суурилуулсан. Агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд шаардлагатай авах арга хэмжээ бол сайжруулсан түлш гэдгийг бид хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс тойргийнхоо бага орлоготой 600 өрхөд утаа бага ялгаруулдаг үртсэн шахмал түлш олгосон. Энэ түлш утаа багатай, илч сайтай, элдэв үнэргүй байгааг иргэд маань хэлж байгаа. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа эко ариун цэврийн байгууламж барих төслийг манай тойргийн 27 дугаар хорооны айл өрхүүдэд хэрэгжүүлэх судалгааг бүрэн дуусгаад ажил эхлэх шатандаа орж байгаа. Ганц худгын амнаас уруудах 2,8 км үерийн хамгаалалтын далан байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт суулгасан нь хөрсний бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр БЗД-ийн 2-дугаар хороо нь дэд бүтэц ойртуулж, дахин төлөвлөлтөд оруулахад хамгийн тохиромжтой байршилд байгааг анхаарч ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр 2 дугаар хорооны иргэд УИХ-ын гишүүд, БОАЖ-ын сайд, Нийслэлийн удирдлагуудыг угтаж авсан бөгөөд тэд агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд авч хэрэгжүүлэх зайлгүй арга хэмжээ нь сайжруулсан түлш гэдэгтэй санал нэг байгаагаа дуулгаж, Д.Оюунхорол гишүүний хэлснээр дэд бүтцэд ойр Дарь-Эхийнхнийг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулж өгөхийг хүсч байлаа.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Тэнэг хүний дуугай нь гоё.