Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарууд, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцлийг нэгтгэж байна. Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан 1000 орчим хуулийн этгээдээс жилийн эцсийн тайлан мэдээг цуглуулахын зэрэгцээ тайлагналд холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын журам, олон улсын стандарт, шаардлагыг хангуулахад анхаарал хандуулан ажиллаж байна.
Биржүүд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй хувьцаат компаниуд болон үнэт цаасны, даатгалын компаниуд, даатгалын мэргэжлийн оролцогч аж ахуйн нэгжүүд тайлангаа Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, тодруулгын хамт 2018 оны хоёрдугаар сарын 10-ны дотор ирүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар, үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэхээр Хороонд бүртгүүлж, эрх авсан 49, даатгалын зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх42 компани байна. Эдгээрээс өөр байгууллага, аж ахуйн нэгжээр тайландаа аудит хийлгэсэн тохиолдолд Хороо хүлээн зөвшөөрөхгүй, дахин аудит хийлгэх шаардлага тавихад хүрэх юм.
Харин банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд, хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-д жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлдээ Аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийлгэсэн байна. Ингэхдээ ББСБ-ууд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуульд заасанчлан аудитын байгууллагаар баталгаажуулсан тайлангаа 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний, ХЗХ-д Аудитын тухай хуульд заасанчлан тавдугаар сарын 01-ний дотор тус тус ирүүлэх үүрэгтэй.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
