Монгол дахь Америкийн худалдааны танхимын нэгдүгээр сарын уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж Засгийн газартай хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийв. Тэрээр Засгийн газар төрийн албаны тогтвортой байдлыг хангах, хууль дээдлэн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авч, тэднийг дэмжин, эрх ашгийг нь хамгаалах, хуулийн давхардал, зөрчлийг арилгаж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг зорьж байгааг тэмдэглэлээ.
Эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн салбараа хөгжүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байгааг хэлэв. Мөн түүхий нүүрсний хэрэглээг хориглож, гэр хорооллыг орон сууцжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, байшин үйлдвэрлэх болон барилгын материалын үйлдвэрийг дэмжих зэргээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилтэт технологи бүхий аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.
“Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсаны дүнд эдийн засагт өсөлт гарсан. “Чингис” бондын өрийг төлсөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, олон улсад итгэлтэй түнш гэсэн эерэг дохио өглөө. Цаашид хувийн хэвшлийг түлхүү дэмжиж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход чиглэсэн бодлого, арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллана” гэж Америкийн худалдааны танхимын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Стив Поттер хэлэв.
Уулзалтад оролцогчид татварын нэмэгдэл, уул уурхайн салбартай холбоотой хуулийн өөрчлөлт, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг ашигтай ажиллуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл энэ онд юунд голлон анхаарах талаар сонирхож байв. Америкийн худалдааны танхим нь хоёр улсын бизнесийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
