Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэвлэлийн хурал зарлаж, энэ сарын 16-наас эхлэн 9 дүүргийн худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газруудад шалгалт хийэн дүнгээ сэтгүүлчдэд мэдээлэв.
Шалгалтад 138 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч 239 иргэн хамрагджээ. Нийт 328 зөрчил илрүүлж, 204 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
“Жигд хүч”, “ОАСИ”, “Баян тэнгис”, “Дархан хан хоршоо” ХХК, 6 аж ахуйн нэгж, Хувиараа бизнес эрхлэгч Н.Ганболд, А.Өлзийбаяр, А.Ариунбаяр нарын 14 иргэнд 7 сая 600 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Хяналт шалгалтын үеэр хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, дотоодын хяналт муу, үйлдвэрлэлийн технологийн горимд хяналт тавьдаггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн нь хадгалалт, шошгын стандартын шаардлага хангаагүй, тээвэрлэлтийн горим алдагдсан, худалдаа үйлчилгээ эрхэлж буй ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамраагүй зөрчил нийтлэг байв.
Хяналтын байцаагч Ц.Булган ярихдаа “Жил бүр нийтийг хамарсан томоохон баяр наадмын өмнө ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт явуулдаг.Энэ жилийн сар шинийн баярын өмнөх шалгалтаас харахад зөрчил харьцангүй буурсан” гэдгийг онцлов.
Түүнчлэн тус газрын Экспорт,импортын хяналтын хэлтсээс хотын хэмжээнд хяналт шалгалт явуулахад энэ сарын 30-ны өдрийн байдлаар 576 аж ахуйн нэгжийн 19.600 тонн бараа бүтээгдэхүүнээс цөөнгүй зөрчил илрүүлснийг дурдав. Байцаагч Д.Цэнд-Аюушийн ярьснаар ХХААХҮЯ, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Хүнсчдийн холбоотой хамтарч нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаалж буй шингэн сүүний чанар аюулгүй байдалд шалгалт хийжээ. 17 цэгээс авсан 16 дээжийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжлэхэд 5 нь шаардлага хангасангүй. Цагаан сар ойртсон өдрүүдэд “Гандан”-гийн шар тостой боов хэмээн хуурамч шошго нааж амт чанар муутай боов зарж байгааг илрүүлсэн. Тиймээс худалдаа хийхдээ анхааралтай хандахыг иргэдэд сэрэмжлүүлэв.
Улсын ахлах байцаагч О.Нямдаваа “Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр хийсэн лабораторийн шинжилгээгээр импортоор орж ирдэг хар чавганаас хортон шавьж илэрсэн, шаардлага хангаагүй 7 кг хар чавгыг хурааж устгасан. Мөн гэрийн нөхцөлд хийсэн бүтээгдэхүүнийг “Urbanik”, “Bagro” брэндийн шошготой саванд хийгээд зарж байсан”-ыг шалгалтаар илрүүлснийг онцлов. Хуурамч шошго, тодорхойгүй хаяг наасан бүтээгдэхүүн, хүнсний зүйл болон ил задгай сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн газраас анхааруулж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
