2018 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням гаригуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилнэ.
| № | Чиглэлийн нэр | Суурьшлын цэгээс хөдлөх цаг | Нарантуул захаас хөдлөх цаг | Үйлчлэх ААНБ |
| 1 | Орбит-Нарантуул зах /түр/ | 10:00 | 11:09 | Тэнүүн-Огоо ХХК |
| 12:30 | 13:39 | |||
| 15:00 | 16:09 | |||
| 2 | Нарангийн гол-Нарантуул зах /түр/ | 10:00 | 11:14 | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар |
| 12:30 | 13:44 | |||
| 15:00 | 16:14 | |||
| 3 | ХМК-Нарантуул зах /түр/ | 10:00 | 10:57 | Сутайн буянт ХХК |
| 12:30 | 13:27 | |||
| 15:00 | 15:57 | |||
| 4 | Баянхошуу-Нарантуул зах /түр/ | 10:00 | 11:00 | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар |
| 12:30 | 13:30 | |||
| 15:00 | 16:00 | |||
| 5 | Нисэх-Нарантуул зах /түр/ | 10:00 | 11:04 | Автотерминал трейд ХХК |
| 12:30 | 13:34 | |||
| 15:00 | 16:04 | |||
| 6 | Яармаг-Нарантуул зах /түр/ | 10:00 | 10:48 | Эрдэм транс ХХК |
| 12:30 | 13:18 | |||
| 15:00 | 15:48 | |||
| 7 | Автобус бааз-Дэнжийн 1000-Нарантуул зах /түр/ | 10:00 | 10:41 | Монкара ХХК |
| 12:30 | 13:11 | |||
| 15:00 | 15:41 | |||
| 8 | Чингэлтэй-Нарантуул зах /түр/ | 10:00 | 10:54 | Эрдэм транс ХХК |
| 12:30 | 13:24 | |||
| 15:00 | 15:54 | |||
| 9 | Сэлбэ амралт-Бэлх-Нарантуул зах /түр/ | 10:00 | 11:05 | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар |
| 12:30 | 13:35 | |||
| 15:00 | 16:05 | |||
| 10 | Шархад-Нрантуул зах /түр/ | 10:00 | 10:35 | Тэнүүн-Огоо |
| 12:30 | 13:05 | |||
| 15:00 | 15:35 |
Сар шинийн баярыг угтаж томоохон худалдааны төвруу зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгдэх тул Ч:21а “Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол”, Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүдийн хөдөлгөөний чиг доорх зураглалын дагуу үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
